ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална

Засгийн газрын энэ сарын 13-ны хуралдаанаар Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод даалгав. Ингэснээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 14 зөвшөөрлийг хүчингүй болох юм байна.
Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор дээрх газруудын хилийн заагийг тогтоон нийт 754.8 мянга га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн судалгаа гарган, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, оруулсан хөрөнгө оруулалт, зардлын хэмжээг тооцон, геологи хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, татварын байгууллагад гаргасан тайлан, татвар төлөлтөд дүгнэлт хийсэн байна.

0 Сэтгэгдэл