ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
БНСУ-д хууль бусаар амьдардаг иргэдийг өршөөх аян дуусах дөхжээ

БНСУ-д хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураараа эх орондоо буцах аян долдугаар сараас эхэлсэн билээ. 3 сарын турш үргэлжлэх аян ирэх сарын 10-ны өдрөөр дуусгавар болно. “Хууль бус оршин суугч гадаадын иргэдийг сайн дураар нутаг буцахад дэмжлэг үзүүлэх аян”-ы хүрээнд хууль бусаар оршин суусан хугацаа 5 жилээс доош байвал хилээр нэвтрэх хоригоос чөлөөлж, хууль бусаар оршин суусан хугацаа 5 жилээс дээш байх тохиолдолд хилээр нэвтрэх хоригийн хугацааг 1 жил болгож хөнгөлөлт үзүүлэх аж. Уг нь, 1-3 жилийн хугацаанд хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригийг 1 жилээр, 3 жилээс дээш хугацаанд хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригийг 2 жилээр тогтоодог байна.
Гэхдээ паспортын зөрчилтэй буюу хуурамч эсвэл бусдын паспортоор хил нэвтэрсэн, хилийн шалганаар ороогүй зэрэг эрүүгийн гэмт хэрэгт хамаарах үйлдэлтэй бол энэ аянд хамрагдах боломжгүй гэнэ. Мөн сайн дураараа бус шалгалтаар баригдан албадан нутаг буцаж буй тохиолдолд энэхүү аяны хөнгөлөлт огт үйлчлэхгүй бөгөөд хилээр нэвтрэх хоригийн хугацаа 5 жил байх аж.

0 Сэтгэгдэл