ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Улсын төсвөөр 183 тэрбум төгрөгийн 126 төсөл хэрэгжиж байна

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад 101 тэрбум гаруй төгрөгийн 52 төсөл, арга хэмжээ Хөгжлийн банкнаас шилжин ирсний 38-ыг нь 100 хувь дуусгаж Улсын комисст хүлээлгэн өгчээ. 12 төсөл, арга хэмжээ 10-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол барилга угсралтын ажил нь эхлээгүй хоёр төсөл байна.
Эрчим хүчний сайдын багцад 27 төсөл, арга хэмжээ шилжиж ирснээс бүрэн хэрэгжсэн 12, улсын комисс ажилласан найм, 74-89 хувийн гүйцэтгэлтэй долоон төсөл, арга хэмжээ байна.
Барилга, хот байгуулалтын сайдын багцад төсвийн тодотголоор 45 төсөл, арга хэмжээ ирснээс бүрэн дууссан 15 байгаа бол 30-90 хувийн гүйцэтгэлтэй 28, 20 хүртэл хувийн гүйцэтгэлтэй хоёр төсөл, арга хэмжээ байгаа гэв.
Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн улсын төсвөөс санхүүжих санхүүжилтийг эрчимжүүлэх, батлагдсан хөрөнгийг хуваарийн дагуу төсвийн жилд багтаан зарцуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Засгийн газраас даалгав.

0 Сэтгэгдэл