Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Ан цавтай Ардын нам

МАН ирэх сарын 20-22-нд болох 28 дугаар Их хурлаараа шинэ даргаа сонгох нь тодорхой болсон. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялагдал хүлээснийхээ дараа хариуцлага хүлээж, МАН-ын даргын суудлаа хүлээлгэж өгнө гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.
МАН-ын дүрмийн 24.2-т зааснаар Намын даргыг намын Их Хурлаас дараагийн Их хурал хүртэл хугацаагаар томилно гэж бий. Энэ дагуу МАН-ын 27 дугаар Их хурлаар томилогдсон М.Энхболд 28 дугаар Их хурлын үеэр шинэ удирдлагадаа халаагаа өгөх ёстой. Энэ тухайгаа долдугаар сарын 19-нд өөрийн нүүр хуудсаар дамжуулан “ МАН-ын ээлжит их хурлаар өнгөрсөн 27 дугаар Их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, шинэ удирдлага 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санал оруулсныг Удирдах Зөвлөлийн гишүүд дэмжсэн болно” хэмээн тэрээр бичсэн байсан билээ.Тэгэхээр ямар ч байсан Их хурлаа хийх цаг нь болсныг мэдэж л байгаа юм байна. Гэхдээ суудлаа шилжүүлэх үү гэдэгт ямар хариулт өгөх бол...
Түүнийг ийн хэлсэн хэлээгүй МАН угаасаа дотроосоо цогшиж, юу юугүй гал дүрэлзэн асахад бэлэн болоод байсан учраас магадгүй нэг талаар ингэж намжаасан биз. Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг ялагдал хүлээсэн даруйд л “гар хөл”-ийг цөөрүүлэх ажиллагаа МАН-д эрчимтэй өрнөж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг “амжилттай” татан унагаж, нийслэл дэх Ц.Сандуйн засаглалыг ч ганхуулаад буй. МАН-ын УИХ дахь бүлэг Ж.Эрдэнэбатыг засаг унах сургаар л хоёр хуваагдаж хуралддаг болсон тухай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ч батлаад байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын баг бүрэлдэхүүнийг томилох УИХ-ын чуулган дээр ч энэ байдал тов тодорхой харагдаж байв. М.Билэгт гишүүн л манай нам эвтэй, ойлголцдог гэдгийг батлах гэж хамгийн их оролдсон нэгэн байх.
Нийслэлд гэхэд л НИТХ-ын дарга нь томилогдчихоод байхад хурал нь хуралдаж чадахгүйд хүрээд буйг МАН хэрхэн тайлбарлах билээ. Үнэндээ Ц.Сандуйн талынхан буюу НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайханыг дэмжигсэд өнөөдөр НИТХ-ыг “бойкот”-лоод буй. Хуралдаа ирдэггүй, суудаггүй хэдэн төлөөлөгчийнхөө ачаар өвөл хаяанд ирчихээд хаалга тогшоод байхад НИТХ хуралдаж чадахгүй, дарга нь учраа олохгүй сууна.
Араас нь МАН-ын дараагийн дарга хэн бэ гэдэг асуудал үнэхээр бүрхэг байна. Уг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах нэг шалтгаан болсон Намын дарга Ерөнхий сайд байж хариуцлагаа үүрэх ёстой гэх үзлээр бол У.Хүрэлсүх намын дарга болмоор... Гэвч Засгийн газраа бүрдүүлэх гэж нам дотроо тохиролцоход хүрч байгаагаас харвал М.Энхболд У.Хүрэлсүхэд тийм ч амар найр тавихгүй нь. Ардын засаг байгуулна гэж гарч ирсэн У.Хүрэлсүх Тохиролцооны Засгийн газар байгуулахад хүрсэн нь түүнд хүч дутаж байгааг тод илэрхийлнэ.
Монгол Ардын намын 28 дугаар Их хуралд 1309 хүн төлөөлөгч оролцоно гэж намын Бага хурлаасаа баталж. Төлөөлөгч сонгох дүрэм журмаас харвал МАН одоогоор бүртгэлтэй 211 мянган гишүүнтэй юм байна. Эдний 170 гаруй мянга нь орон нутагт бий. Гишүүдийнх нь 29,1 хувь нь 18-35 насныхан, 26,8 хувь нь 35-45 насныхан гэхээр харьцангуй залуужиж буй улстөрийн хүчин гэж харж болох. Намын Их хурлын төлөөлөгчийг сум, хорооны намын байгууллагын бүх гишүүдийн хурлаас ардчилсан нээлттэй өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж хамгийн олон санал авсан хүнийг сонгох журамтай. Энэ дагуу намын байгууллагын хурлын ирц 50 хувиас дээш байх ёстой. Гэвч намын хуралд сууж байгаа гишүүдийн дундаж насыг харвал 40-өөс дээш байдаг. Анхан шатны байгууллагуууд энэ сарын 27-нөөс ирэх сарын 06-ны өдрийг хүртэл 10 хоногт багтаан хурлаа зохион байгуулж, төлөөлөгчөө сонгох ёстой. Гишүүдийн тоон мэдээллээс харвал орон нутагт У.Хүрэлсүхийн баг илүү дэмжигчтэй юу, М.Энхболдын баг илүү дэмжигчтэй юу гэдэг бас чухал үүрэг гүйцэтгэх нь. Гэхдээ ахиад сануулахад хуралд хэн ирдэг билээ...
Намын анхан шатны байгууллагууд ирэх өдрүүдэд намынхаа хурлыг хийх гэж ахиад л гишүүн бүрийнхээрээ орж зар тараана. Зарыг онцгойлон ахмадууддаа хүргэнэ. Ерөнхий процессоос харвал М.Энхболдын баг илүү тоглогчтой байж болохоор. 2013 онд болсон МАН-ын 27 дугаар Их хурлын 1078 төлөөлөгчийн 988 нь М.Энхболдод санал өгснийг ахин сануулах юун. Тэгэхээр У.Хүрэлсүх М.Энхболдыг тийм ч амар дэгээдэж чадахгүй. Хэрвээ У.Хүрэлсүх намын даргын суудлаа авч чадахгүй бол Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд намын дүрмийн 24.3 буюу УИХ-ын сонгуульд нам олонхи болсон бол Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалтыг сануулах байх даа.

0 Сэтгэгдэл