Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Азийн хөгжлийн банкнаас 468 сая ам.долларын зээл авна

Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас 468 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ. Энэ мөнгийг санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад зарцуулах юм. Учир нь тус банктай 2017-2020 он хүртэл хамтран ажиллах төлөвлөгөөнд ийнхүү тусгажээ. Дээрх мөнгийг 2017-2018 онд авна. Тэгэхдээ 404 сая ам.доллар нь Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрээс олгоно.
Тус банкны энгийн эх үүсвэрийн зээл нь дунджаар 20 жилийн хугацаатай, Лондонгийн банк хоорондын хүү дээр 0.5 хувийн шимтгэл төлдөг байна. Харин үлдсэн 64 сая ам.доллар нь хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийнх. Иймд жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай байх нь. Тэгэхдээ эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж зөвхөн хүү төлөх юм. Дашрамд дурдахад уг мөнгө нь ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орж ирж байгаа аж.

0 Сэтгэгдэл