Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕГ-ын дарга Ц.Хурц: Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг олон удаа сольсон


Тагнуулын ерөнхий газраас /ТЕГ/ өнөөдөр мэдээлэл хийлээ.ТЕГ дарга хошууч генерал Б.Хурц “Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар талаар нилээд ярьж байна. Энэ асуудалтай холбогдуулж бид тодорхой мэдээлэл өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж  Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг цагдаагаас дандаа салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Одоо тэр энэ хэрэгт дахиад орж ирж байна. Аюулгүй байдлын зөвлөмжид С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Ц.Нямдорж гэдэг хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Хууль зүйн сайдаар томилогдох болгондоо Тагнуулын байгууллагаар дандаа оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг.

Одоо тэр нь эхэлж байна. Ц.Нямдорж гэдэг хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн том бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Үүнээс гадна  “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг. Ц.Нямдоржийг сайд байхад нь Д.Дорлигжавтай холбоотой 800 гаруй мянган ам.долларын хэрэг замхарсан. Баримтууд бий” хэмээн мэдээлэв. Мөн тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг  “Хаан жимс”-т дуудаж “Гэрээг үргэлжлүүл” гэж  ТЭЦ-3-ын захирлаар одоо ажиллаж байгаа Анхбаяраар дамжуулж 42 сая ам.долларын бараа, материал шахсан. Ц.Нямдорж хүү Анхбаяр болон сая дурдсан Анхбаяраар дамжуулж Эрдэнэтэд шахаа хийдэг.

Мөн “Хан хуур”, “Хаанхуур” гэсэн хоёр компаний бий. УБЕГ-т Анхбаярын Хан хуур, Анхбаярын Хаан хуур гэж хоёр компани байгаа юм. Үүнээс санхүүгийн залилан хийсэн зүйл харагдаж байдаг. Би бол одоо шалгаж чадахгүй байгаа. Ер нь би мөнгө угаасан, хэрэг, манай цагдаа шалгах хэрэг мөн гээд сүүлийн гурван сар АТГ, прокурорт хандаад ямар нэг үр дүнд хүрээгүй. Өнөөдөр намайг ингэж дуугарснаас хойш АТГ, прокурор шалгах байх гэж найдаж байна. Ер нь Ц.нмядоржийн хүү Анхбаяр, хуурай дүү ТЭЦ-ын дарга Анхбаяр нартай холбоотой мөнгө угаасан байж болзошгүй бусад олон асуудлыг хуулийн байгууллагатай хамтран шалгаж байгаа. ТЭЦ-ын дарга Анхбаяртай холбоотой оффшорын асуудал ч бий” гэлээ.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж гадны тагнуулын байгууллагатай холбоотой гэх 42 хуудас материал ТЕГ-аас алдагдсан тухай олон жил яригдаж ирсэн. Энэ тухайд ТЕГ дарга, хошууч генерал Б.Хурц "Ц.Нямдорж гэж хүний тагнуултай холбоотой асуудал бол гадны тусгай албатай холбоотой байсан эсэх талаар асуудал. Манай байгууллагын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ хэргийг шалгасан. Одоо нууцлалын зэргээс гаргахад бэлэн болсон. 42 хуудас материал алдагдсан юм шиг байна билээ" гэдэг хариулт өглөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан