Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдорж: Өнөөдрийнхөө хурлаар Б.Хурц өөрийгөө илчилчихлээ


ТЕГ-ын дарга Б.Хурц өнөөдөр Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Үүний хариу болгож Хууль зүйн сайд ч мөн мэдээлэл хийв. Түүний өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг. Тэр нь болж байгаа юм болов уу гэж бодож байна. Би УИХ дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Нам дамжсан бүлэглэлд үйлчилдэг хүмүүсийг хуулийн байгууллагаас явлуулна гэж. Нам дамжсан бүлэглэлд үйлчилдэг, зохион байгуулдаг хүн нь Хурц.
Ямар ч байсан би өнөөдөр ЦЕГ-ын даргыг солих санал оруулна. Нэг цагийн дотор энэ асуудал шийдэгдэнэ. Хэлж амжаагүй үг байгаа гэж ярьж байсан даа. Энэ Эрдэнэтийн 49 хувийг ийш, тийш болгоход Хурц оролцсон юм шүү дээ. Хурц бол Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Шийдвэр гаргахаас өрсч ийм мэдэгдэл хийж байх шиг.

Миний хүүтэй холбоотой асуудлын учир нь олдсон. Олон нийт ч ойлгосон. Харин тэр 42 саятай холбоотой Анхбаяр гэж хүний бизнесийг би мэдэхгүй. Миний танил багшийн хүүхэд байгаа юм.
Мөн ажлын хэсгийг би ерөөсөө солиогүй, өөрчлөлт оруулаагүй гэдгийг хэлье. Харин одоо С.Зоригийн хэрэгт Цагдаагийн байгууллагаас төлөөлж орсон хүмүүсийг солих болно. Захиалагчийг нь олоогүй байж, хүн захиалгаар алсан гэж болохгүй. Хурц хүмүүсийг хилсээр шийтгүүлчихсэн болохоор л сандраад байгаа юм. Хамгийн гол нь тэр захиалагчийг нь зарла гэж л хэлсэн. Баримттайгаар гаргаад ирвэл надад хэлээд байх зүйл байхгүй. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой, захиалгатай ажиллагаа юм.

Мөн намайг гадаадын тагнуул биш гэдгийг шүүхээр тогтоочихсон шүү дээ. Хоёр ч шатны шүүхийн шийдвэр надад бий. Бас Дорлигжав, Алтанхуяг хоёртой бүлэглэл гэсэн байна. Тэгэхээр нь би сая Алтанхуяг руу утсаар яриад “Тэр бүлэглэлийнхээ учрыг олоорой” гэж хэлсэн чинь инээж байна билээ. Тэр хоёр надад ямар ч пад байхгүй. Бид улс төрийнхөө хашааг мэднэ. Намын харьяалал өөр болохоор амин, хувийн асуудлаар холбогдоод байдаггүй.
Ер нь бол Хурц их эмээж байгаа юм байна.

Тагнуулын байгууллага хоёр л үүрэгтэй. Гадаад тагнуул, сөрөг тагнуул хийдэг эрх үүрэг бүхий байгууллага. Гэтэл өнөөдөр гадаадыг тусгайлан шалгадаг улсын аюулгүй байдлыг хангадаг байгууллагын дарга ажлаа өгөхийн өмнө улс төрийн мэдэгдэл хийж байгааг юу гэж ойлгох вэ. Элбэгдоржийн үед улсыг түйвээсний илрэл нь л энэ шүү дээ. Өнөөдрийнхөө хурлаар Хурц өөрийгөө илчилчихлээ. Хууль хяналтын байгууллагын завхруулдаг, томилгоо нэрийдлээр өөрсдийн хүнээ шургуулж цагдааг удирдах ийм л ажил хийгээд байгаа юм. Би үүнийг нь цэвэрлэнэ” гэв.




0 Сэтгэгдэл
Ene hun hun bolgoniig shuumjilsen halna solino gesen hun bhiin.Ene olon jild yu hiij bsan um odoo l genet medee yu? Neg l evgui uvgun. Lav l chadaltai mundag hun bish! Hov jiv huusun heruul hiij udriig unguruudug hun bn
ene uvguniig uruvduh um yamar tom had asganii esreg gantsaaraa temtsej bna, nuguu takin huniig n harahaar yahaas ch bytsahgui orchin ueiin hargis zalyy, getel shudarga gej go gin oh olon zalyy hyyd haana bna ve, halyyn honjildoo hevtej bna y, esvel sunsee hydaldaad tednii neg bolson u
Монгол улсын Сайд хүн ингэж ярьдаг ч үгүй юм шиг. Жаахан тулхтай байгаа ч дээ. Нэг л болох үгүй юм үнэртээд байна даа. Хурц бол яахав дээ гүйцэтгэх ажлын хүн гэж бодох ёстой чиний хүүгээс ялгаа юу байхав дээ Би өмгөөлөөгүй шүү. Зүгээр хөндлөнгөөс харахад....
Хамгийн их уншсан