Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

800 сая ам.долларын бонд босгож өрийг, өрөөр дарах болов



Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох хэлэлцээрийг амжилттай хийлээ. Тухайлбал,  5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилт татахаар болов. Уг мөнгө ирэх сарын эхэнд Монгол Улсад орж ирэх юм. Ингээд ирэх онд төлөх  Чингис болон Димсам бондын эргэн төлөлтийг хийхэд зарцуулах аж.
Ийнхүү энэ онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөх асуудлыг шийдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтөд санаа зовохгүй болсон хэмээн холбогдох албаныхан үзэж байна. Өөрөөр хэлбэл богино хугацаанд тулгарсан өрийн дефолтын эрсдэлээс гарах нөхцөл бүрджээ.

Түүнчлэн, гадаад валютын албан нөөц 8-р сарын эцэст 1599.2 сая ам.долларт хүрсэн нь  40 хувиар нэмэгдсэн дүн.  Тэгвэл гадаад валютын албан нөөц цаашид өснө хэмээн төв банкнаас үзэж байна. Учир нь Монголбанкны алт худалдан авалт нэмэгдэж байгаа юм.  Монголбанк энэ онд 20 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй. Тэгвэл одоогоор 16.8 тонн алт худалдан авчээ.
Эдийн засагч Х.Батсуурь уг санхүүжилтийн талаар өөрийн байр сууриа цахим хуудсаараа илэрхийллээ. Тэрбээр “Монголын Засгийн газар  шинэ бондоор хуучин бондын өрөө төлнө!  "FINANCIAL TIMES" сонины мэдээлж буйгаар  /2017-10-25/ Монголын засгийн газар олон улсын зах зээл дээр 650 сая ам.долларын бонд гаргасан бөгөөд 5.5 жилийн хугацаатай жилийн 6.1 хувийн хүүтэй байна гэж мэдээлсэн. Гэтэл манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 800 сая ам.долларын бондыг 5.625 хувийн хүүтэй гаргалаа гэж мэдээлж байна.  Үүнийг би албан мэдээллээр удахгүй тодруулна.

 Гэхдээ нэг зүйлийг хэлэх ёстой. Энэ бондыг гаргахад менежмент хийж өгсөн “Credit Suisse”, “Deutsche Bank and JPMorgan” гэсэн   хөрөнгө оруулалтын банкнууд тодорхой нөхцөл тавьсан. Тухайлбал,  Монголын Засгийн газар шинэ бондын мөнгөөрөө өмнө нь гаргасан, удахгүй төлбөрийн хугацаа нь тулж байгаа бондуудаа зах зээлээс худалдаж авах ёстой юм. Энэ нь  Чингис болон Самурай бондууд.  Өөрөөр хэлбэл хуучин өрийг илүү өндөр хүүтэй өрөөр дарах ажиллагаа болж байна.   Хуучин гаргасан  харьцангуй бага буюу 4.57 - 5.25 хувийн хүүтэй бондуудаа илүү өндөр 6.1 хувийн хүүтэй бондоорр сольж байна гэсэн үг” хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан