Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид ажиллана
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газар шинэчлэн байгууллаа.
Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлах бөгөөд гишүүдээр Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг томилов.
Ажил, үүргийнхээ хүрээнд дэд ажлын хэсэг ажиллуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, холбогдох шийдвэрийнхээ төслийг 2017 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулав
Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр барих асуудлыг судлан санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан байгууллаа.
Төслийн техник, технологийн шийдэл, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан судалж, санал дүгнэлтээ 2017 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт Ерөнхий сайд үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
ард
Энэ Ч.Хүрэлбаатар чинь "Эрдэнэт" , "Монголроссцветмет"-ийн 49 хувийг Төрд авсныг царайгаа минчиилгэн байж улайран эсэргүүцэж байсан нөхөр шүү дээ Юу гэж ийм этгээдээр ажлын хэсгийг ахлуулж байгаа юм бол доо Зүгээр л энэ 2 үйлдвэрийг "Монгол зэс" -д өгөөш болгон өгч байгаа хэрэг үү ?
2017.10.27