Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх: 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ


Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.



УИХ-ын дарга,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,


Манай Засгийн газар  бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш  долоо хоногийн хугацаанд Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Манай Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа хямралаас гаргаж сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга дэг журмыг тогтоох, авлига хээл хахуулийг хазаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг төсвийн төсөлд тусгалаа.

Ирэх онд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжиж, татварын тогтолцоог илүү энгийн ойлгомжтой, төвөг чирэгдэл багатай, тэгш шударга болгоно. Түүнчлэн төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөгжлийн гарцад түүчээлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд бид 2018 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэхээр төлөвлөж байна.

Би Ерөнхий сайдаар томилогдсон өдрөө төсвийн сахилга батыг чангатгаж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, өрийн дарамтыг бууруулна гэж амласан. Үүнийгээ ажил хэрэг болгож өмнөх жилүүдэд гарч байсан улсын төсвийн алдагдлыг ирэх онд ДНБ-ий найман хувьд хүргэн бууруулна. Цаашид алдагдлыг үе шаттайгаар бууруулж 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ.

Бид төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг бодитойгоор төсөөлж боломжит эх үүсвэрийг дайчлан орлогын бааз суурийг нэмэгдүүлэхээр тооцсон.

Өргөн барьсан төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд хүрч төсвийн үзүүлэлтүүд сайжрах болно.

Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд дараахь бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнд:

Нэг. Ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Нийгмийн шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн бухимдлыг байнга дагуулж ирсэн газрын наймаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон. Манай Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших гэрчилгээг өргөдөл нэрээр шууд гарын үсгээр олгодог, улмаар цөөн хэдхэн компани, хувь хүмүүс хэдэн зуугаар нь эзэмшиж түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх замаар худалдан борлуулж татвар төлдөггүй буруу жишгийн үндсийг таслах зорилгоор тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байх зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Энэ арга хэмжээний үр дүнд 2018 онд улсын төсөвт 36 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцоолж байна.

Хоёр. Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн өрийн дарамт, зээлийн хүүгийн зардлыг бууруулахад чиглэсэн дорвитой алхам хийнэ. Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах замаар Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулна.

Цаашид арилжааны банкнуудаас гадна гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын оролцох оролцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүүг бууруулна. Түүнчлэн санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгох замаар засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг 130.0 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцлоо.

Гурав. Ерөнхий боловсролын сургуулийг 3 ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа жирийн иргэдийн хүүхдийн сургалтын орчинд анхаарал тавих цаг болсон. Монголын төр бяцхан үрсээ сугалааны аз, хонжвороор алагчлахгүй ээ. Нийслэлийналслагдсан дүүрэг, захын хороололд амьдардаг өрхүүдийн хүүхдүүд боловсролын үйлчилгээнд эрх тэгш хамрагдах боломж хязгаарлагдмал байна. Иймд тэргүүн ээлжинд нийслэлийн гурван ээлжээр хичээллэж байгаа, хэт ачаалалтай 28 сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, он дамжин баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байрыг барьж дуусгах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхээр хөрөнгийн эх үүсвэрийг тусгалаа.

2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ. Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдана. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн, Японы Засгийн газрын 2.4 тэрбум иений буцалтгүй тусламжийн  болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ.

Дөрөв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын үр ашгийг иргэд даатгуулагч, эмнэлэг хангалттай  хүртэж чадахгүйгээс даатгалын ач холбогдол буурсан байна.

Иргэдийн халааснаасаа төлдөг эмийн зардал нэмэгдсээр байна. Даатгалтай иргэд, ялангуяа ахмадууд эмээ даатгалын хөнгөлөлттэй үнээр авахын тулд  сард хоёр удаа урт дараалалд зогсож, түүнээс цөөн тооны иргэд л хөнгөлөлттэй үнээр эмээ авч байна. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сан сүүлийн гурван жилд дунджаар 300 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөнгө нь байгаа боловч зарцуулж чаддаггүй, эмнэлэг нь үйлчилгээ муутай, эм тарианы хомсдолтой, даатгуулагч иргэд нь цөхөрсөн байдлыг бид  өөрчилж, энэ салбарт  бүтцийн шинэчлэлийг эхлүүлнэ.

 Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалыг  2018 оны 01 дүгээр сарын 01-ээс Нийгмийн даатгалаас тусад нь бие даалган ажиллуулахаар төлөвлөлөө. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээг даатгуулагч төвтэй байх тогтолцоог бий болгохын зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан жилийн нийт орлого тухайн жилдээ эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагддаг болно.

Түүнчлэн төрийн өмчийн эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангаж санхүү, төсвийн талаархи шийдвэр гаргах эрх мэдлийг тухайн эмнэлгийн Удирдах зөвлөлд хариуцуулах, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодит үр дүнд үндэслэн санхүүжүүлэх зэрэг бодлогын өөрчлөлтийг эхлүүлж 2019 онд бүрэн нэвтрүүлж хэрэгжүүлнэ.

Тав. Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлнө. Боловсролын зээлд тавигдах шаардлагыг хөнгөвчилж оюутны сургалтын зээлийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр шууд Боловсролын зээлийн санд хариуцуулж зээлийн үйлчилгээг шуурхай хүргэх тогтолцоог хэрэгжүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг тухайн суралцагч оюутан суралцаж төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх явцдаа, өөрт нь дарамт үүсгэхгүйгээр бүрэн төлж барагдуулах боломж олгох тогтолцоог бүрдүүлнэ.

Үүний үр дүнд Боловсролын зээлийн сангаас дотоодын их, дээд сургуульд элсэн суралцагч нийт 37 мянга орчим оюутныг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ. 2018 онд Боловсролын зээлийн санд нийт 118.9 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 75.0 тэрбум нь оюутны хөгжлийн зээлд зарцуулна.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас олгогддог бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн гишүүн нь хөдөлмөрийн чадвараа алдсан оюутны болон нэг өрхийн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа нэг оюутны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид зарцуулах хөрөнгийг 2017-2018 оны хичээлийн жилтэй харьцуулахад 50 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөлөө.

Зургаа. Орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхаа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 оны түвшинтэй харьцуулахад ойролцоогоор 40 хувиар буурсан байна. Үүний улмаас орон нутагт хийгдэх шаардлагатай зарим хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт тасалдаж, өр төлбөр үүссэн, эдийн засгийн идэвхжил суларсан, ажилгүйдэл нэмэгдсэн байдалтай байна. Иймд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэг аймагт дунджаар долоо орчим, нийт 147.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шилжүүлэхээр төлөвлөлөө.

Долоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.  0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50.0 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг,эхэд улирал бүр 240.0 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ арга хэмжээнд нийт 72.8 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар төлөвлөлөө.

Найм. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ. Нийт 400 гаруй  мянган хүний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний тэтгэвэр, 50.3 мянган хүний асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.8 тэрбум төгрөг тус тус нэмж төлөвлөлөө.

Ес. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулна. Малчдын  нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжүүлэхэд зориулж 44.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс Тэтгэврийн санд шилжүүлж зарцуулна. Ингэснээр цаг агаарын эрс тэс хүнд нөхцөлд, жилийн дөрвөн улирал тасралтгүй хөдөлмөрлөж нийгмийн даатгалд хамрагдаж байгаа эрэгтэй 54-58, эмэгтэй 49-53 насны нийт 13.5 мянган иргэн тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэж, тэдний нийгмийн баталгаа сайжрах болно.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалд маш цөөн тоогоор хамрагдаж байгаа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалд сар бүр төлөх шимтгэлийг 50 хувиар бууруулж тэднийг эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Арав. Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж шинэчлэх ажлыг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламж  ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд үүнд ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.

Арван нэг. Төсөв хэлэлцэх, батлах үйл явцыг хариуцлагажуулна. “Нэмсэн бол хас”  зарчим нэвтрүүлж төсөв хэлэлцэн батлах тогтолцоог хөгжсөн улс орнуудын сайн жишигт хүргэнэ.  Эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогыг халах, төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн төсвийн шинэчлэл хийх зорилгоор төсөв хэлэлцэн батлах үйл явцад зарчмын томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

УИХ, Засгийн газрын өргөн мэдүүлсэн жилийн төсөв, түүний тодотголыг Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж хэлэлцэн батлахдаа нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, хэрэв тодорхой хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төслийг нэмэгдүүлэх бол бусад хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зардлаас мөн хэмжээгээр бууруулдаг байх, татварын хэмжээг бууруулах бол зардлыг мөн хэмжээгээр бууруулдаг байх зарчмын  өөрчлөлтийг  Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган өргөн мэдүүлээд байна.

Түүнчлэн Төсвийн сахилга бат, хяналтыг сайжруулах,  төсвийн  тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дүгнэлт гаргах  үүрэг бүхий  хараат бус, бие даасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулахаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Бусад хөгжсөн оронд байдаг нийтлэг жишгийн дагуу эрүүл, зөв төсвийн тогтолцоотой болоход энэ өөрчлөлтийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн  ойлгон хүлээн авч шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна

Арван хоёр.  Төсвийн сахилга хариуцлагыг чанд мөрдүүлнэ.  “Хямарсан эдийн засагтай Монгол Улсын төсөв мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн.

Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална. Ард түмний хөрөнгийг хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна ” гэдгээ  Ерөнхий сайдаар томилогдох үедээ энэ индрээс би хэлж байсан.

Манай улсын  эдийн засаг  хүндрэлээс бүрэн гараагүй, зарим талын бэрхшээл тулгарсан хэвээр байна.  Үүний шалтгаан нь төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой бий болсон гэж олон улсын банк, санхүүгийн  байгууллагууд дүгнэж байгаатай Ерөнхий сайд миний бие санал нэг байна.  Бид олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хамтран сахилга хариуцлагыг тогтоож, эдийн засгийг хөгжлийн зөв голдрилд нь оруулна.

Сахилга хариуцлага гэж юу байх, үүнийг хэрхэн дагаж мөрдөхийг төрийн алба, бүх шатны төсвийн байгууллагаас эхлэн тогтоон мөрдүүлнэ. Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулснаар багш, эмч, төрийн бусад албан хаагчдийн цалин орлого, нийгмийн баталгааг шат дараатайгаар шийдэх боломж бий болно гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Төрийн албан хаагчдын цалинг олон улсын байгууллагуудтай  хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн дагуу 2018 он дуустал нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын амлалтаа хэрэгжүүлнэ. Харин хэн үр дүнтэй, идэвх санаачилгатай ажиллаж байна тэр албан хаагч нэмэлт урамшуулал авдаг байх зарчимд шилжинэ. Энэ талаар бүх шатны төсөвт байгууллагын захирагч нарт Албан даалгавар хүргүүлсэн.

Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, сахилга, хариуцлага,  ажлын үр дүнг харгалзан урамшуулдаг тогтолцоог бий болгох замаар тэдний орлогын баталгааг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны хуулийн төсөл болон эдгээр хуулийн хамт өргөн барьсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Та хууль ёсны зээл хайж байна уу? Зээл хайж зээлэхээс залхаж байна   Ипотекийн зээл? Та банкуудаасаа татгалзаж байсан уу?   Бас нэг удаа скандиндаж байсан уу? Тэгвэл таны санхүүгийн хямрал биднийх   $ 1,500.00 хүртэлх хөнгөлөлттэй зээлийг санал болгох. $ 300,000,000.00 Max.at 2%   хүүгийн хэмжээ. Бид гэрчилгээтэй, найдвартай. бид танд тусалж чадна   Санхүүгийн хувьд бидэн рүү имэйлээр буцаж ирдэг   (desmondloaninverstment@hotmail.com) энэ МЭДЭЭЛЭЛ.   Өргөдөл гаргагч нэр   Нас:   Хүйс:   Хот:   Улс:   Улс:   Хаяг:   Мэргэжил:   Сарын орлого   Гар утас   Зээлийн хугацаа:   Зээлийн хэмжээ   Тэмдэглэл: Бүх хариултыг Компанид хүргэх ёстой   И-мэйл: desmondloaninverstment@hotmail.com Regards, Desmond Lee.
бүгдээрээ сайн уу    Та санхүүгийн хямралын улмаас зөв бөөрөнд баруун эмнэлэгт зарагдахыг сонирхож байна уу, танд сайн мэдээ байна уу, би ийм нөхцөл байдалд байсан, би эмнэлэгт танилцуулж буй найзтайгаа уулзаж, би бөөрөө зарлагатай сайн мөнгөтэй 180,000 доллар, ядуурал бол өвчин,      Хэрэв та сонирхож байгаа бол та [fortis.hospital.in@gmail.com] эмнэлэгтэй холбоо барьж болно. Тэд маш их ноцтой болж, бөөрний хандивлагчдад тэдний имэйлийг санаж байх хэрэгтэй    fortis.hospital.in@gmail.com,
Хамгийн их уншсан