Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

0-3 насны хүүхэдтэй ээжид сар бүр 50 мянган төгрөг олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх  оны улсын төсвийг баталсаны дараа түүнтэй  холбогдуулан  авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.



УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хөдөлмөрийн хуулиар нэг жилийн гэрээ байгуулдаг.  Төрийн албан хаагчтай 6 сарын гэрээ байгуулна гэжээ. Энэ нь ямар учиртай вэ?”
Ажлын хэсгийн ахлагч Б.Тогтохсүрэн:
 -Төсвийн тухай болон Төрийн албаны тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч нар үр дүнгийн гэрээ байгуулж байгаа. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль биш.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Газартай холбоотой үнэлгээний асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Газрын төлбөрийн тухай хууль боловсруулж оруулж ирэхийг УИХ Засгийн газарт даатгаж болохгүй юм уу?
 Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:
 -Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай  тогтоолд төрийн албан хаагчдад олгох  тэтгэмжийг тусгасан.
 УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Эрх баригчид хойд хормойгоороо урд хормойгоороо нөхөж баталлаа. Төсвийн сахилга батын хуулиар төсвөө хэмнэж болно. ТЕГ-ын дарга Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох гээд сууж байна. Б.Хурцын талаар нээлттэй сонсгол явуулах гээд гарын үсэг зуруулах гэхээр гишүүд зугатаж байна.
 Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар 2018 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталав.



2018 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд:
 
-2018 оны улсын төсвийг хуульд заасан хугацаанд нь баталж байна. 2018 онд ДНБ-ний бодит өсөлтийг 4.2 хувиар  өсгөхөөр төлөвлөлөө. Орлогыг 7.2 их наяд байхаар, алдагдал 2.2 их наяд байхаар баталлаа. Эдийн засгийн өсөлт 2013 оноос хойш тасралтгүй буурсан. Төсвийн орлогын төлөвлөсөн хэмжээндээ хүрдэггүй, алдагдал жил бүр нэмэгдэж ирсэн. Төлбөрийн чадваргүй хэмжээнд очсон улсыг бид хүлээж аваад жил гаруй хугацаа өнгөрлөө.  Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ.  Хүүхэд бүрт цэцэрлэг хүрээнд цэцэрлэгийн барилга барих, засварлахаар төсөвт тусгалаа. Мөн 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийнэ.
Үүнээс гадна 29 сургуулийн барилгыг өргөтгөж, нэг сургууль шинээр барина.  Нийтдээ 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг ариутгаж, үнэргүй болгохоор төсөвлөлөө.
 Агаарын бохирдлыг бууруулах шинэчлэл хийхээр болж байна. Ирэх оноос “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50 мянган төгрөг олгоно. 2018 оны төсвийг батлахад  хичээж ажилласан УИХ-ын ажлын хэсэг, байнгын хорооны дарга, гишүүдэд баярлалаа хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан