ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргалаа
УИХ-ын С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв. Энэ асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, мэдээлэл хийсэн юм. Тэрээр “УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж, гурван иргэнд ял шийтгэл хүлээлгээд байгаа. Энэ гурван иргэнтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргалаа. Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцын зэрэглэлд үлдлээ. Мөн захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэрэг энэ үндсэн хэргээс тусгаарлагдаж энэ чиглэлээр нь хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байна гэсэн мэдээлэлтэй байна. Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа явуулах хүрээ нь илүү нээлттэй болох юм хэмээн хэлэв.
0 Сэтгэгдэл






















