ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ерөнхий сайд ипотекийн зээлийн журамд оруулах өөрчлөлтийг энэ сардаа багтаан боловсруулж танилцуулахыг үүрэгдэв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх /2017.12.04/ Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, тус салбарын удирдах ажилтнуудтай уулзаж, барилга, хот байгуулалтын салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай танилцлаа.
Ерөнхий сайд ипотекийн зээл авсан иргэдийн тоо, ипотекийн зээлийн талаарх бусад орны туршлага, ипотекийн зээл олгох хувилбаруудын талаар мэдээлэл авч, ипотекийн журамд оруулах өөрчлөлтийн шинэ хувилбарыг Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам хамтран боловсруулж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг даалгав.
Барилга, хот байгуулалтын салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай танилцсаны дараа Ерөнхий сайд эхний ээлжинд “ТОСК” ТӨҮГ-ын захиалгаар бариулж буй дуусаагүй, 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 1562 айлын орон сууцыг санхүүжүүлэхэд шаардагдах 56.8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэн 2018 онд ашиглалтад өгөхийг чиглэл болголоо. Мөн БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногооннуурын орчмын бүсэд Түр суурьшуулах 1008 айлын орон сууц барих ажлыг түргэвчлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “бичил дэд төв” буюу “Сервис центр” байгуулах болон аймгууд дахь цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа.
Мөн БХБЯ-ны зүгээс онцгойлон санал болгосон Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах “Хот байгуулалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн институти”-ийг байгуулахыг дэмжиж Засгийн газрын хуралдаанаар санал оруулж ирэхийг чиглэл болгов.
0 Сэтгэгдэл






















