Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
У.Хүрэлсүх: 2019 онд гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно
2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 20 сургуулийн гуравдугаар ээлжинд 154 бүлэгт 6154 хүүхэд хичээллэж, 152 багш, 140 ажилтан, ажилчид илүү цагаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр сургуулийн нэг Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд ажиллав. Тус сургууль 3516 сурагчтай, гуравдугаар ээлжинд гурав, дөрөвдүгээр ангийн 14 бүлгийн 493 сурагч хичээллэдэг байна. 19 цагт хичээл тарахад гэрэлтүүлэггүй харанхуй, согтуу хүмүүс, нохойноос айдаг гэж гуравдугаар ангийн сурагч охин хэлжээ. Харин багш нар бага ангийн сурагчид гуравдугаар ээлжинд хичээллэж байгаагаас зам, тээврийн осол гэмтэл, эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг. Хүүхэд хөгжүүлэх дугуйлан, сонгон хичээллэх боломжгүй, хоцрогдолтой сурагчтай ажиллах цаг бага зэргээр сургалтын чанарт нөлөөлж байгааг хэлсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараа нь тус сургуулийн багш, ажилтнуудтай уулзалт хийхдээ, Хүүхэд хүмүүжүүлнэ, төлөвшүүлнэ, хөгжүүлнэ гэдэг багш хүнд л заяах хариуцлагатай алба. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ цаг үед багшийнхаа цалингаар ажлаа нэр төртэй гүйцэтгэж, улс эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж үнэнч сэтгэлээр ажиллаж байгаа багш, ажилтуудад талархаж байна. Тэргүүн ээлжинд бид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Олон жил хүүхдүүд гурван ээлжээр хичээллэлээ. Цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхдүүдээ сугалаагаар цэцэрлэгт оруулдаг боллоо. Ийм байдалтай явж болохгүй. Улаанбаатар хотод гурван ээлжээр ажиллаж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавьсан, 2018-2019 онд хийж дуусгана гэв.
Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургууль баригдаж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөл баригдаж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно. 65 дугаар сургуулийн хувьд, 640 хүүхдийн сургуулийн өргөтгөл 2019 оны намар гэхэд ашиглалтад орно гэдгийг тэмдэглэлээ. Мөн 100 цэцэрлэгийн барилга, 29 цэцэрлэгийн өргөтгөл шинээр барьж, бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна гэв.
Дараагаар нь нийслэлийн гурван ээлжийн сургуулийн гуравдугаар ээлжинд ажиллаж байгаа багш, захиргааны болон үйлчилгээний ажилчдын илүү цагийн хөлсөнд шаардлагатай 574 сая төгрөгийг шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад үүрэг болгосон байна. Түүнчлэн гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг хотын удирдлагуудад, эдгээр 20 сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах, эргүүлийн цагдаа нэмж ажиллуулахыг Нийслэлийн цагдаагийн газрын даргад Ерөнхий сайд үүрэг болгов.

0 Сэтгэгдэл