Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Монгол, Хятадын Гадаад харилцааны сайд нар тохиролцоонд хүрчээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар өчигдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Монгол-Хятадын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал солилцож, өргөн хүрээний тохиролцоонд хүрсэн байна. Тухайлбал, Монголын тал бодлогын залгамж чанараа хадгалан, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Төвд, Шинжаан, Тайвань зэрэг Хятадын талын язгуур эрх ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг бодитойгоор хүндэтгэж, Монгол, Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахаа нотолсон байна. Харин Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн онцлогийн дагуу сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдгээ нотложээ. Мөн бүх түвшний харилцан айлчлал, солилцоог нэмэгдүүлж, ирэх онд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалахаа илэрхийлсэн байна.
Түүгээр ч зогсохгүй хоёр улсын удирдагчдын хүрсэн тохиролцооны дагуу Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг Монгол Улсын “Хөгжлийн зам” стратегитай уялдуулах ажлыг хэрэгжүүлж, хилийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлуудыг урагшлуулах болон Монгол-Хятадын Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгаа эхлүүлэхээр болсон байна. Мөн ашигт малтмалын олборлолт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, гэр хорооллын дахин төлөвлөлт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг бататгаж, Монгол-Хятадын Экспо зэрэг хамтын ажиллагааны талбарыг сайтар ашиглахаар болжээ. Түүнчлэн Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын хүч чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлалын үеэр халуун дотно, найрсгаар хүлээн авсанд Хятадын талд талархал илэрхийлж, Гадаад хэргийн сайд Ван И-г хоёр талын тааламжтай цагт Монгол Улсад айлчлахыг урьсан байна. Гадаад хэргийн сайд Ван И урилгыг талархан хүлээн авчээ.

0 Сэтгэгдэл