ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ
Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ой өнөөдөр тохиож буй. Түүнчлэн энэ сарын 10-ны өдөр “Хүний эрхийн өдөр” буюу “Ардчиллын баяр” тохиодог билээ. Ардчилсан намынхан баяраа ажил хэрэгчээр тэмдэглэхээр зэхэж байна. Тодруулбал, тус намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын 6-9-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулна. Зөвлөгөөнд 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцох юм. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавихын зэрэгцээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн мэдээллийг сонсч, намын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар сургалт семинар, илтгэл орох аж.
Ардчилсан намын зүгээс шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, намын бүх шатны байгууллагын уялдааг хангаж ажиллахад энэхүү зөвлөгөөн чухал түлхэц болно хэмээн үзжээ. Мөн намын анхан дунд шатны гишүүдийг чадавхижуулах 2018-2020 хөтөлбөрийн нээлт энэхүү Удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл






















