Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
2026 оны 03-р сарын 15-ны 20 цагаас 03-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
1989 оноос хойш зохион байгуулагдсан, бага "Болор цом” хэмээн алдаршсан энэхүү наадам нь цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилгын дор Монгол цэргийн өдрийг угтан болдог уламжлалт томоохон баяр билээ.

Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
“Өргөө” амаржих газарт Б болон Д блокийн нийт 11302 ам метр талбайг хамарсан их засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж буй. Засвар, шинэчлэлийн хүрээнд дотор засал, хана, тааз, хаалга, цонх, дээвэр, фасадын засвар болон дотор гэрэлтүүлгийн системийг шинэчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна.
Хамгийн их уншсан
САНАЛ АСУУЛГА

















