Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Уул уурхайн дэд сайд Д.Загджав Оюутолгойд хариуцлага тооцохыг шаардав
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгой компани Монгол Улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас хариуцлага тооцох цаг нь болж хэмээн мэдэгдэл хийв. Тэрээр энэ мэдэгдлээ эх орон, ард түмний эрх ашгийн үүднээс хийж байна гэсэн юм.
Газрын наймаачин гэгдэг,албан тушаалын шантааж хийх гээд С.Баяраас жавтий хзртэж байсан гэдэг одоо хэний даалгавраар юу яриад байшаан бол
Оюутолгойн ард Ерөнхийлөгч БАТТУЛГА байгаа юм.Сумъяабазар Баттулгын түрийвчийг дүүрэн байлгах зорилгтой юм Загджав чи эднийг дийлэхгүй л байх даа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгой компани Монгол Улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас хариуцлага тооцох цаг нь болж хэмээн мэдэгдэл хийв. Тэрээр энэ мэдэгдлээ эх орон, ард түмний эрх ашгийн үүднээс хийж байна гэсэн юм. Дэд сайд Д.Загджав мэдэгдэлдээ, Канадын Туркойз Хилл буюу бидний мэдэхээр Оюутолгой компани нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй, манай орны эрх ашгийг хохироосоор өдий хүрлээ. Тэд эхний ээлжинд зам тээврийн асуудлаа автозам болон төмөр замын аль нэг хэлбэрээр шийдэх ёстой байсан. Гэтэл манай монголчуудын чадан ядан барьсан автозамаар чихэлдэн давуу эрх эдлэн тээвэр хийж, олон арван жолоочийг 100,100 км-ээр дараалалд зогсох түвэг бэрхшээл үүсгэсээр байна. Хоёрдугаарт, манай улсад цахилгаан станц барих ёстой байсан.
Харамсалтай нь, үүнийгээ хийж хэрэгжүүлэхгүй жил бүр 140-150 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авч байна. Зэс хайлуулах үйлдвэр нь өнөөдрийг хүртэл таг байгаагаас 3 сая тонн зэсийн баяжмалыг гаргасаар байна.Түүнчлэн Монголын ард түмний баялгийг олборлон гаргаж ,хангалттай ашиг олж байгаа энэ компани нийгмийн хариуцлагыг хүрээнд яагаад хангалттай ажиллахгүй байна вэ. Зарим нэг хүний ажлын байранд авсан, томилсон, Өмнөговь аймгийн хөгжилд жил бүр 5 сая доллар зарцуулсан гэдгээс өөр дорвитой ажил алга. Жишээ нь: Оюутолгойн баялагт түшиглэн Өмнөговюь аймгийн Ханбогд сумыг өргөжүүлэн хөгжүүлж, орчин үеийн Ханбогд хотыг яагаад байгуулахыг хүсэхгүй байна вэ. Гэтэл Монгол улсын нэрийг барьж, манай баялгаар барьцаа хийж, гадаад зах зээлд хөрөнгө босгож, тэрбум, тэрбум долларын санхүүжилт олж байгаа ч манайд оруулж буй хөрөнгө оруулалт хангалтгүй байна. 5 тэрбум долларын хөрөнгө босгоод тэрбум гаруйг нь Оюутолгойд хөрөнгө оруулж бусдыг нь гадна тараасныг баталж, олон улсын брокерууд Рио Тинто нь өдөр тутмын борлуулалтын орлогоос буцаан авалтаа сайн биелүүлж байна гэж дүгнэсэн байгаа юм. Та бүхэн Канадын Оюутолгойн вэб сайт руу орж хараарай. Рио Тинто нь Монголын Оюутолгойгоос гадна Америк, Чили, Индонез улсад алт зэсийн уурхай эзэмшиж байна. Рио Тинто Индонезод үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн хэмжээний уурхайг эзэмшиж байсан ч тус улсын ард түмэн, Засгийн газрын эрх ашгийг үргэлж хойш тавьж байсан учраас Индонезийн Засгийн газар 25 жилийн турш тус улсад үйл ажиллагаа явуулсан Рио Тинтог гаргаж, хувьцааг нь АНУ-ын компанид худалдсан байдаг. Тус улсын Засгийн газар энэхүү хувьцаагаа худалдаж авахаа мэдэгдсэн байгаа юм.
Тиймээс бид ч Индонез зэрэг зарим улсын туршлагыг судлан Оюутолгойн ордын ашиглах гэрээ эрхзүйн орчинг шинэчлэх, ирээдүйд чиглэсэн бодлогоор эрдэс баялгаа зөв зохистой ашиглан улс орныхоо эдийн засгийг хүчирхэгжүүлэх, хүн ардынхаа амьдрал ахуйг тэтгэх шаардлага зүй ёсоор шаардаж байна гэв.
Харин Оюутолгой компанид ийн эсэргүүцэл илэрхийлэх болсон нь эрх ашгийн зөрчилтэй холбоотой юу гэсэн сэтгүүлчийн асуултанд “Би гурван дүүтэй. Нэг нь төрийн өмчит компанид, хоёр нь хувийн хэвшилд ажилладаг. Би тэднийхээ ажилд оролцдоггүй. Манай дүүгийн компани Оюутолгойд туслан гүйцэтгэгч байгаагүй. Би энэ мэдэгдлээ эх орны эрх ашгийн үүднээс, ард түмнийхээ өмнөөс хийж байна. Оюутолгой компани бол манайхыг зүгээр л түүхий эдийн бааз болгож байна. Эрдэнэттэй харьцуулаад бодох хэрэгтэй” гэсэн хариулт өгөв.
Өнгөрсөн долоо хоногт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар дэд сайд Д.Загджавд хариуцлага тооцох тухай хэлсэн юм. Энэ тухайд дэд сайд Д.Загджав салбарын сайдын гэхээс хувь хүний үг хэмээн хэлэв.
0 Сэтгэгдэл
2018.01.15
2018.01.15





















