Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Ерөнхийлөгч Х.Баттулга: Амлалтаа мартаагүй

Төрийн тэргүүн орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа өчигдөр Хэнтий аймгийн Чингис хотоос эхлүүлсэн. Төрийн тэргүүнийг аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба нар угтан, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Чингисийн талбайд “Чингис” цэргийн хүрээ жагсаж, хүндэтгэн угтжээ.
Ууган дөрвөн аймгийн нэгд тооцогддог Хэнтий аймгийн хүн ам 2017 оны эцэст 76 мянга гаруй болж нэмэгдсэн бөгөөд 50.5 хувь нь эрэгтэйчүүд юм байна. Мөн тус аймгийн хөдөлмөр эрхлэлтийн газарт 800 орчим хүн ажил хайж бүртгүүлсэн байгаагийн 52.3 хувь нь 15-35 хүртэлх насны залуус гэв. Мөн Хэнтий аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжүүд нь 144.1 тэрбум төгрөгийн өртэй, түүнээс чанаргүй зээлийн хэмжээ нь хоёр тэрбум, 10 сая төгрөгт хүрсэн байна. Арилжааны дөрвөн банк тус аймгийн иргэдэд 50 гаруй нэр төрлийн зээлийг 5-36 хувийн хүүтэй олгож байгаа статистик гарчээ.
Түүнчлэн аймгийн хэмжээнд 2017-2018 оны өвөл 18 сумын 88 багийн 7.2 мянган малчин өрх 4.8 сая малтай, хонин толгойд шилжүүлснээр 8.2 сая толгой мал өвөлжиж байна. Мөн отроор гадны нийт зургаан аймгийн 102 өрхийн 93375 толгой мал өвөлжиж байгаа юм байна. Он гарсаар 38 хэм хүртэл хүйтэрч байгаа тул малын хэвтэр хөлдөх, хээл хаях явдал ихсэж, өнөөдрийн байдлаар 215 үхэр, 562 хонь, 641 ямаа нийт 1478 толгой мал хорогджээ.
Эдгээр мэдээлэлтэй танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймгийн иргэдтэй “Хан Хэнтий” чуулгын байранд уулзсан байна. Төрийн тэргүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Хэнтий нутгийн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сонгуулиас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байна. Ерөнхийлөгчийн хувиар анхныхаа уулзалтыг Хэнтий нутгийн зон олон та бүхэнтэй хийж байна. Та бүхэн санаж байгаа байх, сонгуулийнхаа анхны уулзалтыг мөн Хан Хэнтий нутагт хийж байлаа. Би энд ирэхээсээ өмнө Улаанбаатар хотын долоон дүүргийн иргэдтэй уулзсан. Ард түмний амьдрал ямар байна, төр засгаас, УИХ-аас юу хүсэж байна вэ, гэдэг талаас нь уулзаж, ярилцсан. Орон нутагт ч гэсэн адилхан иргэдээ сонсоно” гээд уулзалтыг эхлүүлжээ.
Тус аймгийн иргэд сонгуулийнхаа бүрэн эрхийн хугацаанд ард түмэнтэйгээ амь нэг, эв нэгдлийг илэрхийлсэн Ерөнхийлөгч байгаарай гэж хүсэж байснаас гадна өөрсдөдөө болон орон нутагт тулгамдаж буй асуудлаа илэн далангүй ярьжээ.
Иргэдийг үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Уулзалтад идэвхтэй оролцож, өөрсдийнхөө бодож, санаж байгаа зүйлсээ ний, нуугүй ярьсан Хэнтийчүүд та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бид УИХ, Засгийн газарт өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх ёстой. Сонгуульд өрсөлдөж, сонгогдохдоо амлаж, дараа нь иргэд, сонгогчидтойгоо уулздаггүй байдлыг бид засах ёстой.
Би хөдөө, орон нутгийн амьдралын талаар мэднэ. Орон нутгийн иргэдээс нэг юм сонсчихоод “өө тэгдэг юм уу” гээд байх зүйл надад байхгүй. Тиймээс яригдаж байгаа бүх асуудлыг шийдэхийн тулд энэ уулзалтуудыг хийж байгаа. Та бүхэн хотын иргэдтэй адил асуудлууд ярьж байна. Тэтгэврийн нас, ажилгүйдэл... гээд. Жишээ нь, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоод өгөөч гэж бүх хөгшид хэлж байна. Энэ асуудлыг дэмжихээс өөр аргагүй. Улаанбаатарт очоод энэ асуудлыг ярьж, хэлнэ.
Мөн хөдөө орон нутагт 3900 гаруй орон сууц ашиглалтад орсон байгаа. Эдгээр орон сууцанд багш, эмч, цагдаа зэрэг төрийн албан хаагчдыг оруулаад цалинг нь барьцаа болгоод хүүгүй зээлд оруулах асуудлыг Засгийн газарт тавьсан байгаа. Тэтгэврийн зээл, цалингийн зээлийн асуудал, өр тэглэх асуудлыг ярьсан. Энэ бол боломжгүй биш боломжтой зүйл шүү. Өнөөдөр газрын доорх баялгаа бид өдөр, шөнөгүй урд хөрш рүүгээ зөөж байна. Энэ нь хэдхэн хүний өмч болсон. Одоо Тавантолгойг зөв менежменттэй явуулах юм бол энэ ордын ашгаас иргэдийн өрийг дарах боломжтой. Ажил хэрэг болгохоор УИХ-ын гишүүн З.Нарантуягаар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл бэлтгэж байгаа. Би бизнесийн салбараас гарч ирсэн учраас амласнаа биелүүлэх гэж зорьдог. Амлалтаа мартаагүй шүү” гэжээ.
Мөн энэ үеэр Төрийн тэргүүн одон медаль, хөдөө аж ахуй, оффшор бүс, агаарын бохирдол, дагуул хот зэрэг асуудлаар иргэдтэй ярилцсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнод аймгийн иргэдтэй уулзана.

0 Сэтгэгдэл