Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Д.Эрдэнэбат: Эрх баригчид өрийг өрөөр дарах, амлалтаас амлалт руу шилжих л ажил хийлээ
-Маргааш АН орон даяар жагсаал, цуглаан зохион байгуулна-
Ёстой ***** ***** бэ. Ардчилал гарахаас өмнө 1984 онд хүн алсан гээд пост яваад байгаа чинь үнэн үү. хэрэв тийм бол шоронгоос шууд бидний толгой дээр суусан чи энэ Монголоос минь зайлах хэрэгтэй юм биш үү.
-Маргааш АН орон даяар жагсаал, цуглаан зохион байгуулна-Ардчилсан намын бүлгээс өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, хэвлэлийн бага хурал зарлалаа. Эрх баригчдын алдаатай бодлогыг эсэргүүцэн орон даяар маргааш жагсаал цуглаан зохион байгуулахаар болсныг тус намын бүлгийн гишүүд илэрхийлэв. АН-ын дарга С. Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар У.Хүрэлсүхийн Засгийн газарт АН-ын зүгээс тавьсан шаардлагад өнөөг хүртэл хариу өгөөгүй байгаа гэдгийг хэлж, 100 хоногт хийсэн хэмээн онцолсон ажлуудыг нь шүүмжилсэн юм.
АН-ын дарга С.Эрдэнэ:
“АН болон бусад улс төрийн нам, төрийн бус байгууллага хамтарч Засгийн газарт зохих шаардлагыг тавиад хариуг нь хүлээсээр байлаа. Уг шаардлага нь улстөрийн гэхээс илүүтэйгээр иргэд, аж ахуйн нэгжийн өмнө тулгамдаад байгаа олон чухал асуудлыг шийдвэрлүүлэхд чиглэсэн. Харамсалтай нь, шаардлагын хариуг өгөхийг, үүний дагуу бодит үйл ажиллагаа явуулахыг удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл бодит хариу алга. Бид хариу өгөөгүй тохиолдолд хоёрдугаар сарын 1-нд улс орон даяар эсэргүүцлийн жагсаал хийнэ гэдгээ илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр энэ шаардлагатай зэрэгцээд олон түмний тархийг угаах, бидний үйл ажиллагааг харлуулах олон ажил явуулж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг сүр дуулиантай тэмдэглэж, энэ тухай мэдээлэл тараах ажлыг сүүлийн хэд хоногт эрчимтэй хийлээ. Энэ Засгийн газрын хийсэн гэж онцлоод байгаа 30 ажлыг харвал 70-80 хувь нь өмнөх Засгийн газрын буюу Ж.Эрдэнэбатын танхимын хийсэн, эхлүүлсэн зүйлс байх юм. Үнэндээ ажил хийсэн дүр үзүүлж болох бүхий л зүйлийг хамж оруулсан байна билээ. Жишээ нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлсэн асуудлыг онцлох 30 ажилдаа оруулж. Гэтэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлж, шүүхээр аль эрт тасалсан. Энэ чинь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн ажил биш шүү дээ. Монголын шүүх, цагдаа, хууль хүчний байгууллагын хийсэн ажил. Үнэндээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед шийдэгдсэн асуудал. Харин Ч.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд Ц.Нямдорж С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчдыг зарлана гээд 100 хонож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл зарлаагүй. Хэрвээ захиалагчдыг зарласан бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд Ц.Нямдорж хэлсэндээ хүрэх байсан биз. 5 удаа Хууль зүйн сайд хийсэн энэ хүн салбартаа юу хийсэн бэ гээд онцолбол бүрхэг л дүр зураг харагдаж байна. Чингис бондын зээлийн өрийг дарлаа гэж сүржин зарласан ч Евробондын зээлийн өрийг дарснаа оруулаагүй байгааг юу гэж харах вэ.Сү.Батболдын Засгийн газрын үед авсан 680 сая долларыг юунд зарцуулсан талаар өнөөдрийг хүртэл ямар ч тайлан алга. Энэ зээлийг Хубилай нэртэй бонд гаргаж дарсан. Евробондын зээлийн хүүгээс өндөр хүүтэй бонд гаргаж, өрийг өрөөр дарсан. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт өрийг өрөөр дарахгүй гэсэн ч өнөөгийн эрх баригчид үүнд гаршсан, мэргэшсэн үйлдлүүд гаргаж байна. Чингис бондын ээлжит төлбөрийг мөн өрөөр дарсан.
ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэсэн ч улс орон, ард түмэнд хэрэгтэй ямар ямар хөтөлбөрүүд хэрэгжээд байгаа вэ гэдэг талаар тоймтой мэдээллийг одоо хүртэл өгөхгүй байна. ОУВС гэдэг байгууллага Оюутолгойн мөнгөний урсгалыг Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжуулахыг хориглосон. Өөр санхүүгийн дорвитой ямар реформ хийсэн бэ. 9 төрлийн татвар л нэмсэн. Өнөөдөр Монгол улсын гадаад өр 2,5 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. 1,7 жилийн хугацаанд шүү дээ. Өнөөдөр өрийн босго 100 хувь давсан байна. 58 хувь хүрэхэд л өнөөдрийн эрх баригчид чуулганы танхим нураах гэж байсан хэрнээ 2,5 тэрбум ам.доллараар өрийг нэмэгдүүлчихээд сууж байна. Эдийн засгийн өсөлт 3,5 хувь хүргэсэн гэж гайхуулж байгаа ч инфляц 7,8 хувь давсан. 2016 онд эдийн засгийн өсөлт 1,3 хувьтай, инфляц 1,3 хувь байсан. Энэ янзаараа байвал ирэх жил инфляц 2 оронтой тоонд орж болзошгүй байна. Тиймээс 2 дугаар сарын 1-нд буюу маргааш улс даяар жагсаал хөдөлгөөнөө бид хийнэ.
Бидний тавьсан шаардлагаас нэг ч зүйл тодорхой болсонгүй. Шатахууны хомсдолоос үүдэж өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн амьдрал доройтож байна. Нэг удаа жагсаал хийж, эсэргүүцэл үзүүлээд зогсохгүй, шаардлагаа хангуулахын төлөө бид тууштай тэмцэх болно” хэмээн ярилаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
“Өнгөрсөн 2 жил үндсэндээ өрийг өрөөр дарсан, амлалтаас амлалт руу шилжих л ажил эрх баригчид хийлээ. Эдийн засаг өссөн гэчихээд яагаад ард түмний амьдрал дээрдэхгүй байна вэ. Тэр өссөн мөнгө нь хаашаа, хэн рүү очив, эсвэл очих гээд байна уу. Маргааш бид маш тодорхой асуудлууд тавина.
1-рт албан тушаалын наймаа болсон 60 тэрбумын хариуцлага хаашаа явчихав.
2-рт энэ бүх буруу гаргасан татварын нэмэгдлээ цуцал.
3-рт далд эдийн засаг буй боллоо. Шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн үнийн өсөлтөнд хэн хариуцлага хүлээх вэ. Эцэст нь эрх баригчдын эхний амлалт болон У.Хүрэлсүхийн Засгийн газрын амлалт хаа байна вэ гэдгийг асууя. 2012-2016 онд эдийн засгийн маш хүнд нөхцөлд, шууд хэлэхэд Монголын газрын доорхи баялгийн үнэ унасан, гадаадын ашиг хайсан хөрөнгө оруулагчид нүүр бууруулсан үед Монгол Улсыг АН-ын байгуулсан Засгийн газар авч гарсан. Энэ үед бид хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжиж, ард иргэдийнхээ ажлын байрыг аль болох хадгалахыг хичээж, залуучуудаа орон сууцтай болгосон, тэр байтугай Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гадаадад амьдарч буй иргэд эдийн засаг хүнд байгаа ч Монголдоо ирж ажиллаж амьдарья гэсэн уур амьсгал бүрдсэн юм. Гэтэл өнөөдөр эдийн засаг өссөн гэсэн мөртлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар монгол хүнээ гадаад яваач, гадаадад очоод манай иргэдийг аваач гэж явна вэ. Энэ асуултын хариултыг хэн өгөх вэ. Бид сөрөг хүчин учраас ард түмэнд үнэнийг өгүүлэхийг гол зорилгоо болгож байна.
30 ажлаас ердөө 6 нь эдний хэрэгжүүлсэн ажил байгаа юм. Та бүхэн хараарай. Ажил гэж юу байна вэ гэдгийг. Приусны татварыг нэмнэ гэж шуугиулж, машиных нь үнийг нэмчихээд, ард иргэд хохирсны дараа приусын татварыг нэмэхгүй ээ гэж буцаасныгаа Засгийн газар асуудал шийдвэрлэсэн мэт ярьдаг нь алдаа гэж хэлээд байгаа юм. Томхон харвал зүгээр нэг агентлагийн хийдэг, хийсэн ажлыг л Засгийн газрын хийсэн ажил гэж онцолж байгаа нь энэ Засгийн газар ямар ч бодлогогүй явж буйг илэрхийлж байна. Тийм учраас бид маргааш жагсаал цуглаан хийнэ” гэлээ.
0 Сэтгэгдэл
2018.01.31





















