ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
АН-д Засгийн газрын өгсөн хариу таалагдсангүй

АН-аас Засгийн газарт тавьсан шаардлагын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өгчээ. Тус нам татварын нэмэгдэл, уул уурхай, төмөр зам, эрчим хүч, ипотекийн зээл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тайлбар, хариу өгөхийг шаардсан юм. Өгсөн хариуд нь “Засгийн газар Хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөөс сэргийлж А-80, АИ-92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан” дурджээ. Тэгээд энэ он Монгол Улсын эдийн засгийг тогтвортой өсөлтийн замд оруулах шийдвэрлэх жил байх болно гэж олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид болон манай эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс үзэж байна гэв. Мөн “Ийм таатай боломж, нөхцөлийг зөв зүйтэй ашиглаж чадах эсэх нь монголчуудаас, түүний дотор ард иргэдийнхөө өмнө өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн улстөрчдөөс хамаарна. Улс орны хөгжил дэвшил, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө улс төрийн бүх хүчин, түүний дотор УИХ-д суудалтай намууд хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар албан тоотдоо илэрхийлжээ. Энэ хариу нь АН-д таалагдахгүй байгаа бололтой. Учир нь өөрсдийн бодлогын алдаа, сонгуулийн амлалтаасаа буцсан явдал, эргэж буцсан шийдвэрээ ажил хийсэн мэтээр тайлбарлаж ард түмнийг басамжилж байна хэмээн үзэж буй юм. Иймд өндөөр нийслэлийн төв талбайд Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаалаа хийх ажээ. УИХ-ын АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ард түмэн эрх баригчдын амлалтад алагдууллаа.
Өнгөрсөн хоёр жил өрийг өрөөр дарсан, амлалтаас амлалт руу шилжсэн жил байв. Ард иргэдэд хүрсэн ажил ширхэг ч байхгүй. Эдийн засаг өссөн гэчихээд иргэдийн амьдралд хүрээгүй. Энэ хариултыг бид маргаашийн жагсаалт цуглаанаар хэлнэ. 60 тэрбум”-ын хариуцлагыг тооц, буруу шийдсэн татварын нэмэгдлээ зогсоо. Далд эдийн засаг бий болсон. Шатахууны үнээс үүдсэн үнийн өсөлтөд хэн хариуцлага хүлээх вэ. Бид эдийн засгийн хямралтай, гадаадын хөрөнгө оруулагчид нүүр бууруулсан жилүүдэд ард иргэдээ дэмжсэн, залуучуудаа орон сууцтай, ажлын байртай болгохыг зорьсон бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Гадаадад байгаа иргэд эдийн засаг хүнд ч Монголдоо ирэх сэтгэхүй бүрдэж байсан. Өнөөдөр эдийн засаг өссөн мөртлөө гадаад яваад манай иргэдийг аваач гэж хэлээд байгаа юм" хэмээж буй билээ.

0 Сэтгэгдэл