Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Сумъяабазар:Эрдэнэт үйлдвэрийг битүүмжилж болзошгүй байдал үүсэх магадлал бий

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас хэвлэлийнхэн тайлбар авлаа. 


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас Жаст группийн авсан зээл хүү, торгуультайгаа нийлээд 102 сая доллар болсон гэдэг мэдээлэлтэй байгаа. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн өмч хөрөнгийг битүүмжлэх, үйл ажиллагаанд сөрөг байдлаас хандах зүйл хараахан гараагүй. Гэхдээ энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой гэж бодож байгаа. Учир нь үүнтэй холбоотой “Эрдэнэт” үйлдвэрийн, Монгол Улсын нэр хүнд хамт яваа. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид, хариуцсан хүмүүс, Хууль зүйн яамны хариуцсан албаны хүмүүс нь энэ асуудал дээр ажиллаж байгаа. Юу юугүй битүүмжилсэн зүйл одоогоор байхгүй учраас буруу талаас нь битгий мэдээлэл хүргээсэй гэж хүсч байна. 
Гэхдээ битүүмжилж болзошгүй байдал үүсэх магадлал бол бий. Хариуцаж байгаа хүмүүс нь зохих ёсны арга хэмжээг нь аваад явж байгаа. 
51 сая ам.долларын зээл асуудал. Хүү торгууль нь нэмэгдээд 102 сая болчихоод байгаа юм билээ. Гэхдээ мэдээж 102 сая доллар төлөх нь хаашаа юм. Хариуцсан хүмүүстэй нь, банкны нөхдүүдтэй уулзаж ярилцаж байж асуудал шийдэгдэх байх. Хязгаар нь бол 102 сая доллар дээр явж байгаа юм. 
"Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргаад л өгчихсөн юм билээ. Баталгаа гаргаад өгчихсөн учраас хариуцагчаар нь татсан. “Эрдэнэт үйлдвэр” бол төрийн өмчид улсын үйлдвэрийн газар. 



 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан