Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
ЗТХ-ийн сайд “МИАТ” ТӨХК-тай холбоотой асуудлуудад Т.Тамираас тодруулга авлаа

Т.Тамирын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүд нь захиалгатай, манай компани 2017 онд түүхэндээ анх удаа 59 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Яригдаад байгаа гэрээ, санхүү мөнгөтэй холбоотой асуудлаар Үндэсний аудитын газраас өчигдөр шалгалт орсон. Санхүүгийн аудитыг хөндлөнгийн аудит хийж байгаа гэсэн тайлбарыг салбар хариуцсан сайддаа өгсөн байна.
Мөн ““Air Lease Corporation”-тай хийсэн гэрээний хувьд “2011 оны 9 дүгээр сард 3-н онгоц түрээслээд 2013 онд буцааж өгсөн. Тус компани дээрх онгоцоо “AerSale” компани руу шилжүүлсэн учир үүний дараа бид энэ компанитай нэмж 3 жилийн гэрээ хийсэн.
Гэвч “AerSale” компаниас ирүүлсэн хөдөлгүүр нь хүлээж авч, ашиглах боломжгүй байсан учир буцаасан. Уг нь гэрээнд бүх эд анги нь бүрэн байна гэж заасан. Гэвч онгоц цахилгаан монтажгүй, хөдөлгүүр нь ашиглах боломжгүй ирсэн. 10 циклтэй буцааж өгнө гэсэн гэрээтэй ч бид 4 циклтэй буцааж өгсөн.
Тус компани онгоцоо хүлээж авчихаад хэсэг хугацааны дараа онгоц хүлээж авахад шаардлага хангахгүй байна гэсэн мэдээ ирүүлсэн. Үүний алданги 5.7 сая доллар гэсэн нэхэмжлэл ирүүлсэн ч хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алданги тооцоод 9 сая долларт хүрсэн. Зөвлөх компанийн санал болгосноор бид эвлэрлийн гэрээ байгуулсан” гэсэн тайлбарыг хийжээ.
Харин ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “3 сая долларын алданги хүлээнэ гэдэг хариуцлагатай холбоотой. Энэ асуудлыг нэгдүгээрт “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-өөр хэлэлцэж оруулж ирэх, хоёрдугаарт цаашид удирдлагуудын үүрэг хариуцлага, хяналтыг сайжруулах, гуравдугаарт компаний менежментийг улам сайжруулж ашигтай ажиллах, үргүй зардлыг багасгах, мөн хэвлэл мэдээлэлд нээлттэй байж ашигтай ажилласан бол тэрийгээ олон нийтэд хүргэж байх үүргийг өгчээ.

0 Сэтгэгдэл