ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
”Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга”-ын StAR төлөөлөгчид Монголд зөвлөж байна

Дэлхийн банкны "Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга"-ын /StAR/ төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад ажиллаж эхлэв.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд StAR байгууллагын зөвлөх Шервин Мажлеси, Дмитро Котляр, Бентон Жонаттан нар багтжээ. Тэд 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр хүртэл Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт ажиллах юм.
Ингээд АТГ, УЕПГ, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан олон улсын болон үндэсний хэмжээнд хөрөнгө буцаах үе шатуудыг бүхэлд нь зохицуулсан гарын авлага боловсруулах талаар ярилцах аж. Мөн олон улсын шинжээч Дмитро Котляр АТГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж хөрөнгө, орлогын мэдүүлгийн системд өнгөрсөн хугацаанд хийсэн хөгжүүлэлт, цаашдын төлөвлөгөө, чиглэлийн талаар санал солилцоно.
Мөн зөвлөх Бентон Жонаттан АТГ-ын мөрдөгч нартай дугуй ширээний уулзалт хийж гадаад улс руу эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт явуулахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар ярилцах юм. Ажлын айлчлалын төгсгөлд АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж болон тус газрын хэлтсийн дарга нар StAR байгууллагын төлөөлөгчидтэй уулзах бөгөөд тэр үеэр хоёр байгууллагын хооронд ирэх 12-18 сарын хугацаанд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцох аж.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга (StAR)-тай 2013 оноос хамтран ажиллаж байгаа билээ.

0 Сэтгэгдэл