Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт дахь томилолт өнөөдөр эхэлж байна. Тэрээр энэ сарын 7-10-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллах юм байна.
Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзалт хийж, эмнэлэг, сургууль, жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэнэ.
Засгийн газар иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлох орон болох зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 20 хүртэл орон даяар явуулахаар шийдвэрлэсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллах үеэрээ энэ ажлын жилийн нээлтэд оролцох аж.

0 Сэтгэгдэл