Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Ирэх онд 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж 1 хувийн татвар төлдөг болно

УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад ирэх жил 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарав. Сүүлийн жилүүдэд зээлийн үйлчилгээний төлбөр нэмэгдэж ирсэн. Харин ирэх онд 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гариу тэрбум төгрөг болох төсөөлөл хийжээ. Тухайлбал, Засгийн газрын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч 55 хувьд хүрэх нь. Задлаад үзвэл Засгийн газрын дотоод өр дунд хугацаанд тогтмол буурах, хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх төлөв байна. Мөн төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах нь. Иймд төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор дотоодын бонд гаргахгүй нөхцөл бүрдэнэ хэмээн Сангийн яамнаас үзэж буй юм.

Ирэх оны төсвийн ерөнхий дүр зураг ийнхүү гарах болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах байдлаар тайлбарлаж байгаа билээ. Тэрбээр “Ирэх оны төсвийн орлогыг тооцохдоо дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ өссөн, мөн олборлолтын хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзсэн. Өмнө нь орлогоо хэт өндөр тооцож, зарлагаа нэмснээр зөрүү нь өр болон үлддэг байсан. Харин ирэх жилийн төсвийн орлогоо бодитой тооцоолсон. Түүнчлэн 2017 оны 10 сараас эхлээд Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл аваагүй. Мөн Засгийн газар уул уурхайд тулгуурласан эдийн засгаа тэлэхийн тулд зээлийн хүүгээ бууруулах, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтвортой байлгах, аж ахуйн нэгжээ сайн дэмжиж ажиллахаар зорьж байна. Ирэх онд гэхэд УИХ-д Татварын багц хуулийг оруулж хэлэлцүүлнэ. Тухайлбал, жилийн 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох төслийг боловсруулаад байна” хэмээв.

0 Сэтгэгдэл
Бат
Ноолуур хөдөө 100 мянгатай гарч түүхэндээ байгаагүй үнэтэй өглөө. өнгөрсөн 4 жилийн өр зээлээсээ гарлаа гээд манай хамаатны ах баяртай ярьж байна лээ.
2018.05.11