ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Стандарт банктай хийсэн арбитрын маргаанд санаатай ялагджээ
Эрдэнэтийг барьцаанд тавьсан асуудал гарч ирснээр эрх баригч МАН-ынхан сандарч эхлэв. Гэхдээ бүгдээрээ биш л дээ. Баярласан фракцууд ч бий.
Учир нь МАН-д “нууц ноён”-ы дүрээр хувийн эрх ашгаа тулгадаг С.Баяр, Н.Багабанди тэргүүтэй хууччуулын фракцыг дарж авах бололцоо шинэ үеийнхэнд олдоод байна.
Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Ч.Ганзориг нарын үйлдвэрийн удирдлага, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй шахаачдын бүлэг, С.Баяр-Н.Багабандийн зохицуулагч бүлэг энэ асуудалд хамрагдан улстөрөөс шахагдах нь тодорхой байна. С.Баярыг суллаж гаргах оролдлого нь бүтэлгүйтсэний дараа тэд улам сандарч эхэллээ. Ингэснээр “Эрдэнэт”-ийн будлианаар МАН-д үе халагдах нь бололтой. Өмнө нь Н.Энхбаяр энэ бүлэглэлийг завлах гээд чадалгүй өөрөө шоронд орж дууссан түүхтэй, тийм хүчирхэг бүлэглэл юм.
Харин “Эрдэнэт”-ийн ӨАБНУ-ын (одоо Хятадын ICBC банкны мэдэлд орсон) “Стандарт” банктай хийсэн арбитрын маргаанд ялагдуулах ажлыг Монголын талыг төлөөлж оролцсон хуулийн фирм санаатай хийсэн байна. Энэ фирм нь Гадаад хэргийн сайд байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хувь нийлүүлж байгуулсан компани юм. Монголын гадаадтай хийж буй арбитрын маргаан бүрт энэ компани Монголыг төлөөлж оролцдог ч Монголыг ялагдуулж, нөгөө талаас хувиа авдаг бизнест гаршаад байгаа юм билээ.
Ц.Мөнх-Оргил бол Ц.Нямдоржийн нөмөр дор Хуульзүйн дэд сайдаас карьераа эхэлснийг сануулах хэрэгтэй байх.
0 Сэтгэгдэл






















