ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д айлчилна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар өнөөдөр, маргааш хоёр өдөр ОХУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар харилцан мэдээлэл солилцоно. Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх боломж зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Мөн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцана.

0 Сэтгэгдэл