ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Монгол нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт зээлсэн өр төлбөрөөс “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн зээлийн үндсэн болон тохируулгын төлбөр болох нийт 110 тэрбум 700 гаруй сая төгрөгийг тухайн нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох боломжийг судалж шийдвэрлэхээр болов.
Хоёр компанийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэл хийхэд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог хянаж, эх үүсвэрийг ирэх сард багтаан шийдвэрлэхээр боллоо.
“Багануур”, “Шивээ-Овоо” компанийн богино хугацаат өрийг дотоод нөөц бололцоогоо ашиглан зургаадугаар сарын нэгэн гэхэд эцэслэхийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд, нүүрсний үнийг бодит өртөгт хүргэж, нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авахыг салбарын сайд болон агентлагийн даргад даалгав.
Компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, оновчтой бүтэцтэй ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах болжээ.

0 Сэтгэгдэл