ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Цахим бодлогын түр хороо 26 гишүүнтэй байгуулагдлаа

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Байнгын хорооны хуралдааны үеэр төсөлд иргэний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах талаар нэмж оруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Улсын Их Хурлын бүтцэд шинээр байгуулагдах Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд уг тогтоолын төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нараас гадна тус Түр хороонд орж ажиллах хүсэлт гаргасан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, О.Содбилэг, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир гэсэн нийт 26 гишүүнийг оруулах санал мөн дэмжигдсэн байна.

0 Сэтгэгдэл