Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
“Ёс суртахуунаа эрхэмлэе” хүндэтгэлийн арга хэмжээнд төр, засгийн төлөөлөл оролцлоо

Зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр Бурхан багшийн Их дүйчэн буюу эхээс мэндэлсэн, бурхны хутгийг олж төгс гэгээрсэн, жанч халсан гурван их үйл давхацсан өдөр тохиож, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд “Ёс суртахуунаа эрхэмлэе” хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа боллоо.
Бурхан багшийн үйлс, зохионгуйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас тунхагласны дагуу 2000 оноос олон улсын баяр болгон тэмдэглэж ирсэн Их дүйчэн өдрийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож үг хэлэв.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ, төр, шашны үйл хэргийг төрийн хуулиар тогтоон зохицуулна гэж заасныг онцлоод, олон зуун жилийн туршид тахин шүтэж ирсэн бурхны шашны түүх, соёл нь Монгол төрийн түүх, соёлтой олон талаараа холбоотой. Тиймээс үндэстэн оршин тогтнох явдал бол шашныхаа түүх, соёлыг дээдэлж, үйл хэргийг нь дэмжих явдал гэлээ.
Хүндэтгэл ёслолын энэхүү үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Шашны дээд сургуулийн захирал, да лам Х.Бямбажав, гавж Ё.Амгалан тэргүүтэй лам хуврагууд оролцож, Бурхан багшийн рэнсэл буюу лагшин шүтээн залах, Соёмбот туг өргөх ёслолыг зохион байгуулав.
Төр, засгийг төлөөлж оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нар лам хувраг, сүсэгтэн олонд баяр хүргэж үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл