Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
ЗГ:Циркчдэд 21 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны талаарх товч мэдээллийг хүргэе.
- Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эх үүсвэрийн чадлын дутагдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. Эрчим хүчний нэгдсэн систем өнгөрсөн өвлийн ачааллын үед хүчин чадлаа бүрэн ашигласан байна. Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хамгийн өндөр ачаалалтай байсан бөгөөд нийт ачаалал 1262 МВт хүрчээ. Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал гэхэд л 1081 МВт байжээ.
- “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. “Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор олон улсын нислэгийн шугамыг хуваарилахдаа нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулах чиглэл баримтлана. Мөн гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэл баримтлана” гэж өөрчлөн найруулахаар төлөвлөжээ.
- Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай олон улсын авто тээврийн харилцаатай холбоотой хэлэлцээр байгуулах хүртэл автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг солилцож, тээвэр эхлүүлэхийг холбогдох сайд нарт зөвшөөрөв. Засгийн газар хоорондын хэлэлцээргүй учир манай тээвэрчид дээрх улсын нутгаар өнгөрөхдөө 2000 хүртэл ам.долларын торгууль төлсөөр өнөөг хүрчээ.
- Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн корпорацийг олон улсын санхүүгийн байгууллага, дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын оролцоотой байгуулахаар болов.
- “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2018-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар гаргах юм.
- Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлаг Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл хотноо болсон олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн байна. Холбогдох журмын дагуу хамтлагт 21 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл