Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзлаа
БНХАУ-ын Чиндао хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсоны дараа Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзлаа.

БНХАУ-ын Чиндао хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсоны дараа Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзлаа.Уулзалтын эхэнд хоёр тал эдийн засаг, соёлын харилцаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой санал тавьсан юм.
Тухайлбал, манай улс Иран руу мах экспортолж байгаа бөгөөд энэ хэмжээг цаашид тогтмол өсгөх сонирхолтой байгаа гэдгээ хэллээ. Мөн XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний хэсэг өнөөгийн Иран улсад төвлөрч байсан Ил хаант улсын түүхийн талаархи хамтарсан судалгааг өргөжүүлэх тухайд санал нэгдэв.
Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Рухани Монгол Улстай хамтран ажиллахдаа баяртай байгаа төдийгүй хувийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, соёл, түүхийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. Мөн тус улсаас Монгол Улсад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтойг дурдаад, хоёр улсын бизнесийн салбарынхан болон иргэд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь ихээхэн чухал хэмээсэн юм.
Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тухайд мөн санал нэгтэй байгаа талаараа талууд дурдав. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Руханиг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Мөн Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Рухани Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Иран улсад айлчлахыг урилаа.

0 Сэтгэгдэл




















