ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевтай уулзав
БНХАУ-ын Чиндао хотноо болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевтай Олон улсын хурлын төвд уулзлаа.

БНХАУ-ын Чиндао хотноо болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевтай Олон улсын хурлын төвд уулзлаа.Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт удахгүй болох төрсөн өдрийн баярын мэнд дэвшүүлээд Астана хотыг шинээр бүтээн байгуулсан их ажлыг нь сайшаан үнэлж байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев газар нутаг ойрхон хэрнээ хоёр улсын эдийн засгийн харилцаа ихээхэн чамлалттай байгааг дурдаад цаашид энэ чиглэлийн харилцааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын төрийн тэргүүнүүд энэ чиглэлийн харилцааг хөгжүүлэхэд эрчимтэй, бодитой ажил хийх талаар санал солилцов. Тухайлбал, хонины махны хэрэглээ ихтэй орнууд руу мах экспортлоход хоёр улс хамтран ажиллах боломжтой талаар санал нэгдэв.
Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийн орондоо айлчлахыг урилаа.

0 Сэтгэгдэл






















