Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
Лаос улс Монголоос хонины мах, Монгол Улс Лаосоос цагаан будаа импортлохыг сонирхож байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.06.18) манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд, Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.06.18) манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд, Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр УИХ дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлснээр хоёр орны нийгэм, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн.
Түүнчлэн, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд олон жил ярьж буй Монгол Улсад Лаосын дэмжлэгээр цагаан будаа тариалах, импортлох асуудлыг ажил болгож явах талаар онцлон тэмдэглэлээ.
Цаашид парламент хоорондын харилцааг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мөн илэрхийлэв.
Энэ үеэр БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд, Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг Монголоос Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортлох асуудал айчлалын үеэр ажил хэрэг болж байгааг тэмдэглээд химийн бордоогоор бордоогүй цэвэр цагаан будааг удахгүй Монголд нийлүүлэх бололцоо бүрдэнэ гэж бодож байна хэмээлээ.
Уулзалтаар парламентын бүлгүүд хамтарч ажилласнаар хоёр улсын парламентын харилцааг улам өргөжүүлэхэд хичээж ажиллахад санал нэгдэв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын бүлгийн гишүүн Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Н.Оюундарь нар байлцаж, санал бодлоо илэрхийлсэн.
Мөн уулзалтад БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтон байлцлаа.
БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урилгаар ажлын айлчлал хийж буй юм байна.
0 Сэтгэгдэл




















