Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
Хэнтийн нөхөн сонгуулийг товлон зарлаж, зардлыг баталлаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоолоо. Тодруулбал, нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар боллоо. Тус асуудлыг маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Мөн нөхөн сонгуулийн зардал болон санал авах хайрцаг, сонгуулийн бэлтгэл ажлыг хангахыг даалгалаа. Нөхөн сонгуулийг 228.9 сая төгрөгөөр зохион байгуулах бөгөөд зардлыг улсын төсвөөс гаргах юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоолоо. Тодруулбал, нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар боллоо. Тус асуудлыг маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Мөн нөхөн сонгуулийн зардал болон санал авах хайрцаг, сонгуулийн бэлтгэл ажлыг хангахыг даалгалаа. Нөхөн сонгуулийг 228.9 сая төгрөгөөр зохион байгуулах бөгөөд зардлыг улсын төсвөөс гаргах юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Сонгуулийн хуульд нөхөн сонгуулийн зохицуулалтыг хэрхэн зааж өгсөн бэ. Аравдугаар сарын 7-ноос өөр өдөр санал авч юу. Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших нөхцөлийг хаалаа гэсэн асуудал гарвал хэрхэн зохицуулах вэ. Нөхөн болон дахин сонгуулийн зардлыг УИХ тухай бүрд нь батална гэж байсан. Нэгтгээд нэг тогтоолоор гаргаж болох уу?
Сонгуулийн ерөнхий дарга Ч.Содномцэрэн: өмнөх хуулиудаар нөхөн, дахин сонгуулийн хугацааг хуульд заагаагүй байсан. Энэ сонгуулийн хуулиар хугацааг заасан. Жилдээ 40-50 сонгууль явагддаг байсан. Энэ сонгуулиар нэгтгээд зун, намар хоёр удаа зохион байгуулдаг болсон. Хугацааг нь хууль дээр тодорхой зааж өгсөн. Нөхөн сонгууль гэж юуг хэлэх вэ гэдгийн мөн тодорхой зааж өгсөн. Орон нутгийн сонгууль, УИХ сонгууль нэг өдөр явагдана. УИХ-ын гишүүний орон тоо гарсан бол нөхөн сонгууль явуулна гэж хуульд заасан. 70 санал авах өдрийн өмнө сонгуул аравдугаар сарын 7-н хүртэл 3-5 хоногийн хугацаатай ажлууд байгаа. Төрийн албан хаач сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгнө гэж заасан. Энэ бол сонгууль болон төрийн албаны тухай хуульд заасан. Сонгуулийн ерөнхий хороо энэ шаардлагад нийцүүлэн бүртгэнэ. Бүртгүүлэхээр материал ирүүлэхдээ төрийн албан хаагчаас чөлөөлсөн шийдвэрээ нотриатаар батлуулан авчирна гэж хуульд заасан.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: нөхөн сонгуулийн асуудлыг нөхөн сонгуулийн асуудлыг боловсронгуй болгох ёстой гэдэг нь харагдаж байна. Гурван сонгуулийг тус тусад нь гаргах нь зүйтэй гэдэг нь харагдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Нэг талаараа нөхөн сонгуулийн асуудал яригдаж байгаа боловч Сонгуулийн зөрчилтэй тал дээр хяналт тавих боломж бий болж байна. Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. 2016 оны сонгуулийн бэлтгэл ажил, сонгуулийн хууль батлахаас эхлээд 2016 оны сонгууль ард иргэдээ туйлдтал нь талцуулсан сонгууль болсон. Ийм маргаан дахиад л энэ нөхөн сонгуулиар гарна.
0 Сэтгэгдэл




















