ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Засгийн газрын ”Хүндэт өргөмжлөл”- ийн эзэд тодорлоо
Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас онцолж Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ. Энэ дагуу нэр бүхий таван иргэнийг Засгийн газрын тогтоолоор шагнасныг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өглөө.
Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар
- Чулууны Анхбаяр Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин

- Лхагвын Дорж : Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч

- Аварзэдийн Мөнхбат Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын жолооч
- Шонхорын Уранчимэг Уул уурхай, хүнд үйлдвэхрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Архивын эрхлэгч

- Хандсүрэнгийн Хатанбаатар Монголын Оюун Ухааны академийн захирал
нарыг тус тус шагнав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртсэн та бүгдэд халуун баяр хүргэе. Төр улс, Монгол Эх орныхоо төлөө хийж бүтээсэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашдын ажил, үйлст тань амжилт хүсье” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл