Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
АТГ-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд арга хэмжээ авч өгөх гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж түүнийг дэмжсэн гишүүдийн гарын үсгийг цуглуулж хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Уг хүсэлтэд 60 тэрбумын хэрэг болон шийдэгдээгүй олон асуудлыг яаралтай хэлэлэцэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Хуулийн хүрээнд ээлжит бус чуулганыг хийх ёстой. Хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээн мэдэгдсэн. Тэрбээр "Ээлжит бус чуулган зарлахгүй бол УИХ-ын дарга гишүүдийн бүрэн эрхэд халдсан гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэц дээр очино. ХЗБХ дээр 19 гишүүн буюу 4-ний 1-ээр нээлттэй сонсгол хийхэд хугацаа байхгүй учраас өнөөдрийг хүртэл сунжирч байна. Өнөө маргаашгүй УИХ-ын даргын зөвлөл хуралдаж ээлижт бус чуулганыг зарлах болов уу гэж бодож байна" хэмээгээд байгаа билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан өчигдөр гомдол гаргажээ.
Авлигатай тэмцэх газар хэрэг гомдлыг дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг мэтээр гүтгэн олон нийтэд мэдээлэх, УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргах нэрээр улс төрийн дарамт, шахалт үзүүлэн, ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул Авлигатай тэмцэх газар ийнхүү гомдол гаргалаа.
Авлигатай тэмцэх газар дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй бөгөөд Үндсэн хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байнгын хяналт дор явагдаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа шийдвэр гаргах эрх прокурор, шүүхэд хадгалагддаг. Хуульд зааснаас бусад ямар ч үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулах, чөлөөлөх эрх УИХ-ын гишүүн төдийгүй бусад хэн нэгэн этгээдэд олгогдоогүй тул дээр дурдсан үндэслэл нь хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас гаргасан гомдолд дурджээ.
Мөн дээрх үйлдлээрээ УИХ-ын гишүүн төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээр өргөсөн тангаргаа зөрчин, улс төрийн сонирхлоор асуудалд хандаж, олон нийтийн шударга, үнэн зөв мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байгаа тул Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий УИХ-ын гишүүдийн хууль зөрчсөн үйлдлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандлаа хэмээн тус газраас мэдээлэв.

Мэлгэрийн хөл гарны үзүүр Энхжаргалыг огцоруулаад зогсохгүй, Онц ноцтой гэмт хэргийг нуун дарагдагдуулж, мөрдөн байцаалтыг саатуулж, төөрөгдүүлж мөн гэмт хэрэгтэнүүдтэй үгсэн хуйвалдаж байгаа гэмт хэргүүдийнх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Мэлгэрийн бие хамгаалагч Энхжаргал даварсаар даварсаар Давгийн орон дээр гэдэг боллоо...

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж түүнийг дэмжсэн гишүүдийн гарын үсгийг цуглуулж хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Уг хүсэлтэд 60 тэрбумын хэрэг болон шийдэгдээгүй олон асуудлыг яаралтай хэлэлэцэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Хуулийн хүрээнд ээлжит бус чуулганыг хийх ёстой. Хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээн мэдэгдсэн. Тэрбээр "Ээлжит бус чуулган зарлахгүй бол УИХ-ын дарга гишүүдийн бүрэн эрхэд халдсан гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэц дээр очино. ХЗБХ дээр 19 гишүүн буюу 4-ний 1-ээр нээлттэй сонсгол хийхэд хугацаа байхгүй учраас өнөөдрийг хүртэл сунжирч байна. Өнөө маргаашгүй УИХ-ын даргын зөвлөл хуралдаж ээлижт бус чуулганыг зарлах болов уу гэж бодож байна" хэмээгээд байгаа билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан өчигдөр гомдол гаргажээ.
Авлигатай тэмцэх газар хэрэг гомдлыг дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг мэтээр гүтгэн олон нийтэд мэдээлэх, УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргах нэрээр улс төрийн дарамт, шахалт үзүүлэн, ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул Авлигатай тэмцэх газар ийнхүү гомдол гаргалаа.
Авлигатай тэмцэх газар дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй бөгөөд Үндсэн хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байнгын хяналт дор явагдаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа шийдвэр гаргах эрх прокурор, шүүхэд хадгалагддаг. Хуульд зааснаас бусад ямар ч үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулах, чөлөөлөх эрх УИХ-ын гишүүн төдийгүй бусад хэн нэгэн этгээдэд олгогдоогүй тул дээр дурдсан үндэслэл нь хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас гаргасан гомдолд дурджээ.
Мөн дээрх үйлдлээрээ УИХ-ын гишүүн төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээр өргөсөн тангаргаа зөрчин, улс төрийн сонирхлоор асуудалд хандаж, олон нийтийн шударга, үнэн зөв мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байгаа тул Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий УИХ-ын гишүүдийн хууль зөрчсөн үйлдлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандлаа хэмээн тус газраас мэдээлэв.


0 Сэтгэгдэл
zochin
ATG-inhan ard tumneesee icheech ER NI TATAN BUULGAH HEREGTEI HEZEE TSAGT IIM BAIGUULLAGA BSAN YUM eNH JARGAL GEJ HUN BOLGONI HULIIN UL DOLOOSON CHAVGANTS SHIG ZAVAAN AMITAN BNAA
2018.07.26
2018.07.24




















