Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Нийслэлийн цагдаагийн газар фургон автомашинаар унаагаа шинэчлэв

“Эргүүл хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газарт фургон автомашин хүлээлгэн өгчээ. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөнд батлагдсан “Эргүүл хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөлгөөнт эргүүлийн автомашин, тусгай хэрэгсэл худалдан авахад 350 сая төгрөгийг зарцуулах эрхийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 10 дугаар захирамжаар Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
Уг эрхийн дагуу хөдөлгөөнт эргүүлийн автомашин худалдан авахаар “Хурд авто” ХХК-тай гэрээ байгуулан ОХУ-д 2018 онд үйлдвэрлэгдсэн, “УАЗ-22069” маркийн туулах чадвар сайтай, иж бүрэн тусгай тоноглол бүхий 10 ширхэг автомашиныг авчээ.
Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор эдгээр автомашиныг алслагдсан дүүрэг болон гэр хороолол олноор төвлөрсөн цагдаагийн хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн юм.

0 Сэтгэгдэл