ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
ХЭНТИЙН СОНГУУЛЬД МАХН-ААС Н.ЭНХБАЯР НЭР ДЭВШИХЭЭР БОЛЖЭЭ
УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болно. Нөхөн сонгуульд улс төрийн 14 нам оролцохоо мэдэгдээд байгаа юм.
УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болно. Нөхөн сонгуульд улс төрийн 14 нам оролцохоо мэдэгдээд байгаа юм.Тэд нэр дэвшигчдийнхээ нэрийг ирэх сарын 5-нд олон нийтэд зарлана. Тэгвэл Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэр дэвших нөхдийн нэрс эхнээсээ тодорч эхэлжээ. Тухайлбал, МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярынхаа нэрийг дэвшүүлэхээр болсон байна.
Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг. Монгол төрийн толгойд бугшсан луйварчдыг зоригтой хүчтэй хүн орж байж байранд нь тавина” гэжээ.
Харин АН-аас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байгаа юм.
0 Сэтгэгдэл






















