Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 8-р сарын 25, 26-ны өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 660 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 406 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ.
Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд 20 хүн гэмтэж бэртсэний 4 нь бага насны хүүхэд байсан бөгөөд орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна.
Гудамж замын хяналт шалгалтаар алба хаагчид нийт 8000 гаруй тээврийн хэрэгсэл шалгаснаас 6000 орчим тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, зөрчилтэй хөдөлгөөнд оролцож байсан байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 156 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа.
Түүнчлэн амралтын өдрүүдэд осол, хэргийн газрын орхиж явсан 7 осол бүртгэгдсэнээс 3 хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон шалгалтыг ажлыг явуулж байна.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
1. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг асфальтан замд H.Accent маркийн автомашин онхолдож зорчигч 18 настай А-н амь нас хохирч, 3 хүн гэмтсэн хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт,
2. БЗД-ийн нутаг Нарны зам, Нарантуул захын урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 32 настай Т-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан бөгөөд тээврийн хэрэгслийг олж тогтоон шалгаж байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 осол, мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн нь явган зорчигч нар гарц гарамгүй хэсгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртөж байна. Тухайлбал: Явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 ослын 5 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож байсан байна.

0 Сэтгэгдэл