Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Улсын сургуульд шалгалтгүй, оюутны байранд төлбөргүй оруулна хэмээн залилаж байна

Цагдаагийн байгууллага 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой   “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион  байгуулж байна.
 ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан “2018-2019 оны хичээлийн жил эхлэх гэж байгаа тул хөдөө орон нутгаас аймаг, нийслэлийг зорих хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Жил бүр хичээл сургууль эхлэхтэй холбоотой гэмт хэргийн гаралт өсдөг. Жишээ нь улсын сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр бүртгүүлж өгнө гэж иргэдийг залилах гэмт хэрэг гарч байна. Мөн оюутан залуусыг оютуны байранд үнэ төлбөргүй оруулна хэмээн залилсан тохиолдол гарлаа.  Жил бүрийн намар цагдаагийн байгууллагад 10-20 орчим ийм төрлийн гэмт хэрэгийн гомдол мэдээлэл ирдэг. Улсын сургуульд үнэгүй оруулж өгнө гэх зарын дагуу холбогдож танилцаад мөнгөө залилуулах тохиолдол цөөнгүй гарах болсон тул иргэдийг хууль бус зүйлд итгэж, хохирогч болохгүй байхыг анхааруулж байна” гэв.
 
Мөн хичээлийн шинэ жил эхлэхэд оюутанууд архидан согтуурч, гэмт хэрэг үйлдэх нь ихэсдэг. Тухайн архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн оюутаныг  Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах аж.Ингээд зогсохгүй  сурдаг сургуульд нь тухайн оюутны талаар албан мэдэгдэл хүргүүлэх гэнэ.
 
Түүнчлэн хичээл эхлэнгүүт аж ахуй нэгж байгууллагууд баар, ресторанууд хямдрал зарладаг. Тэгэхээр эдгээр байгууллага ашиг олохын төлөө биш гэмт хэргээс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан