Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ӨРХ БҮРТ-НЭГ ГЭР” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Гэр оронгүй, нэн эмзэг бүлгийн иргэдийг орон гэртэй болгож амьдрах ухаанд сургаж, нийгэмшүүлэх, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах гэр цогцолборын “Өрх бүрт-Нэг гэр” төслийн нээлтийн арга хэмжээ 8 сарын 27-ны өдөр боллоо.

Төслийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дэд дарга бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Монгол улс дахь Италийн Элчин сайдын яамны консулын газар хариуцсан дэд элчин сайд Gennaro Nappo, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Чингэлтэй Дүүргийн Улаан Загалмайн хорооны төслийн зохицуулагч David Bellatalla болон Улаанбаатар төв ротари клубийн ерөнхийлөгч П.Ганцэцэг нар оролцлоо.

Тус төслийг Хүмүүнлэгийн үйлсэд олон жил хамтран ажиллаж байгаа Италийн иргэн, NEED YOU ONLUIS 8 MONTURA хүмүүнлэгийн байгууллага, Улаанбаатар төв ротари клуб болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, Хороодын Ажлын алба болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо дэмжин хамтран ажилласан байна.




Төсөлд өөрийн гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон 10 өрхийг мэдээлэл, судалгааны үндсэн дээр сонгон авч, утаагүй шалны халаалттай, гэрэл цахилгааныг бүрэн шийдсэн Эко гэр хороололд ёс суртахуун, харилцаа, эерэг хандлагын өөрчлөлтийг бий болгож, бие даасан, бүтээлч, зөв иргэнийг төлөвшүүлэн, зөв амьдралын хэвшлийг түгээн дэлгэрүүлэх төслийг эхлээд байна. Төсөл дуусахад сонгогдсон 10 өрхөд эко гэрийг нь бэлэглэн, цаашдын амьдралд дэмжлэг үзүүлж буйгаараа онцлогтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан