Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Зорчигчдын хөлс төлөлтөд шалгалт хийв

Нийслэлийн Тээврийн газраас Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтын удирдамжийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуух чиглэлүүдийн үйл ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн мэргэжилтнүүд, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн гурав ОНӨААТҮГ болон Сити баз консалтинг ХХК-ийн шалгагч нартай хамтран ажилласан.

Шалгалтад Нийслэлийн 7 дүүргийн 8 байршилд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар автобусны зогсоолуудын хооронд хөдөлгөөнт байдлаар хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар давхардсан тоогоор 2256 тээврийн хэрэгслийн 6695 зорчигч хамрагдсанаас 947 иргэнийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмыг таниулан заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Шалгалтаар:

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны зогсоолуудад өдөр бүр 300 гаруй шалгагч нар зорчигчдод зориулсан мэдээлэл, санамж 45,572 ширхэгийг тарааж, 20758 зорчигчийг U money карт цэнэглэх цэгээр үйлчлүүлж ажилласан.

Хөдөлгөөнт цэнэглэх 11 цэг 07:00-20:00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө дагуу ажиллаж иргэдэд 10000 орчим карт борлуулж, цэнэглэх цэгүүдийн төхөөрөмжүүдийг цэнэглэж, зорчигчдын цахим картаар зорчих нөхцөлийг бүрдүүлж ажилласан.

Мөн иргэд, зорчигчдыг бэлэн мөнгөөр зорчуулсан жолоочид Зөрчлийн тухай хуулиар Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хариуцлага тооцож ажиллав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан