Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Монголд фейсбүүкийн 1.7 сая хэрэглэгч бий

Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ажилласан. Энэхүү үйл ажиллагааны талаар Харилцаа Холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2018.09.13/ мэдээлэл хийлээ. Монгол Улс нийт 1.7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй байна. 

Фэйсбүүк компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн "Монгол Улс нь Фэйсбүүк компаниас гаргасан “Хамрагдах интернетийн индекс-2018” судалгааны affordability (хэрэглээ) үзүүлэлтээр Ази тивд нэгд, дэлхийд 10-т ороод байгаа" хэмээн мэдээлсэн билээ.  

Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр уулзалт хийсэн. Энэ үеэр Фэйсбүүк компанийн олон нийтийн стандартын танилцуулга хийжээ. Мөн  хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн нууцлалыг хамгаалах, хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх талаар санал солилцсон байна.Үүнээс гадна “Бүс нутгийн аюулгүй байдал, хувийн нууцлал”, Монгол дахь бизнесийн орчныг дэмжих болон бусад асуудлаар зөвшилцөжээ.
Дээрх асуудлуудын хүрээнд Монгол Улс болон Фэйсбүүк компани цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулах болсон байна. Тус  компанийн төлөөлөгчид ирэх арваннэгдүгээр сард дахин Монгол Улсад ажиллах юм .

Харилцаа холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран “Фэйсбүүк компанийн төлөөллүүдтэй иргэдийн үг хэлэх, мэдээлэл олж авах үндсэн эрхийн талаар ярилцсан. Хуурмаг мэдээллийн тархалтыг бууруулах, хуурамч хэрэглэгчийг тодорхойлох, цахим гэмт хэрэгтэй хамтран тэмцэх талаар ярилцсан юм. Үүний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороон дээр мэргэжлийн багийг бүрдүүлж ажиллахаар боллоо. Энэ баг нь ЦЕГ, бусад холбогдох байгууллагатай хамтран фэйсбүүк компанитай шууд холбогдон фэйсбүүкз хаягыг баталгаажуулах тал дээр хамтран ажиллах болно” гэв.

Фэйсбүүк компаниас гаргасан мэдээгээр статистик мэдээгээр зөвхөн 2018 оны нэгдүгээр улиралд 583 сая хуурмаг хаягыг устгажээ. Үүний дараах судалгаагаар 80 гаруй сая хуурмаг хаяг буйг тооцоолсон байна. Мөн Каннын медиа фестивалийн үеэр фэйсбүүкийн мэдээллийн 50 орчим хувь нь хуурмаг байгааг тогтоожээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан