Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаанаараа 2019 оны төсвийг хэлэлцэнэ

 

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаанаараа 2019 оны төсвийг хэлэлцэнэ. Аравдугаар сарын 1-нээс өмнө 2019 оны төсвийг УИХ-д өргөн барих чиглэлтэй байгаа учраас ийнхүү ээлжит бус хуралдаж байгаа аж.  

Мөн ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар эцсийн удаа 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааг бууруулах чиглэлд анхааран ажиллаж байгаа бөгөөд ирэх жилийн төсөвт утааг бууруулах ажилд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилэх буюу  “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ үндэсний  хөтөлбөрт  9.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, халамж, тэтгэвэрийн нэмэгдлийг ирэх оны төсөвт тусгасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан