Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 хүүхэд тутмын 8 нь цахим ертөнцөөс зүй бус агуулагтай мэдээлэл хүлээн авдаг

УИХ-ын цахим бодлогын түр хороо “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлэг  хийсэн. Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар  “Хүүхдийн эрх, аюулгүй байдал, цахим орчин” илтгэлдээ ийнхүү дурдсан юм.  
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтнуудаас “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгааг авсан байна. 
Судалгааны зарим чухал тоо баримтуудаас дурьдая.

1.  Хүүхдүүдийн 85% интернэт хэрэглээг бие даан эсвэл найз нөхдөөсөө сурдаг.

2.  Гар утасны дугаарын 35% нь хүүхдийн нэр дээр бүртгэлгүй байна.

3.  Судалгаанд оролцсон нийт хүүхдийн 92% нь интернэт хэрэглэж байна.

4.  Ухаалаг утастай хүүхдүүдийн  95 хувь нь интернет хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь  фэйсбүүк хаягтай гэж хариулжээ.

5.  Таван хүүхэд тутмын нэг нь танихгүй найзын хүсэлтийг хүлээн  авдаг.

6.  10 хүүхдийн 8 нь цахим ертөнцөөс зүй бус агуулгатай мэдээлэл хүлээн авдаг.

7.  Сурагчдын 32.5 хувь нь 1-2 цаг, 33 хувь нь 2-оос дээш цаг зарцуулдаг гэж хариулжээ.

8.  Интернэт хэрэглэгдэггүй гэсэн хариултын дийлэнх буюу 76% нь орон нутгийн сурагчид бөгөөд үүнд 11-12 насныхан зонхилж байв.

9.  Фэйсбүүк, инстаграмм хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13 буюу түүнээс дээш байдаг. Гэтэл судалгаанд хамрагдсан 11-12 насныхны 70 гаруй хувь нь фейсбүүк, 6 хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашигладаг гэж хариулсан нь тэд дээрх нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмж бүртгүүлдэг болохыг гэрчилж байна.

Дээрх судалгаанаас харахад хүүхдэд учирч болох нийгмийн сүлжээнд агуулгын эрсдэл, харилцааны эрсдэл, үйлдлийн эрсдэл гарч байна. Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас эцэг, эхчүүдэд хандаж "Хүүхдээ цахим орчинд гутаан доромжлуулах, ялгаварлан гадуурхалд өртөх, цахим дарамт, хүчирхийлэлд өртөх, цахим орчны зохисгүй хэрэглээ зэрэгт хяналт тавьж, анхаарал халамжаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна" хэмээн онцолж буй юм. 
  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан