Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын бүлэг "60 тэрбум"-ын асуудлаар Ерөнхий сайдад хандлаа

УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандлаа. АН-ын бүлгийн албан бичигт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 60 тэрбумынхантай хатуу тэмцэнэ гэсэн амлалтыг нь сануулж, энэ асуудлаар нэн даруй байр сууриа илэрхийлэхийг шаардсан байна.

 Уг шаардлагад "Монгол төрийн албыг сонгуулийн мөнгөний эх үүсвэр болгон илт хууль бус арга хэрэгсэл болгосны хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй  хүний нөөцөөр хангагдсан байх ёстой төрийн албыг нам, танил тал харж, мөнгө төлсөн этгээдүүдээр сольж шургалуулсан нь өнөөдөр төрийн албыг үнэгүйдүүлж хариуцлага, ёс зүйг умартан байгаагийн тод жишээ төрийн яаманд гарсан аллага, төмөр замын ноцтой удаа дараагийн осол, гадны тусгай алба манай улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулж хүн хулгайлсан үйлдэл зэрэг шил дараалан гарч байгаа ноцтой асуудлаар илэрч байна.

 Та Ерөнхий сайдаар томилогдохдоо  “Төрийн албаны бүх шатанд сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулна”, 60 тэрбумаар төрийн албыг арилжаалсан намынхаа зарим нөхөдтэй хатуу тэмцэхээ ч илэрхийлж байсныг ард түмэн өнөөдөр мартаагүй.

Засгийн газрын тэргүүн таныг энэ байр сууриа баттай хамгаалан “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийг шийдвэрлэх талаар санаа тавин ажиллаж байгаа гэж итгэж найдан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс дэмжин ажиллахаар Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, Тагнуулын ерөнхий газрын дарга, Монгол Улсын дээд шүүх, Цагдаагийн Ерөнхий газрын дарга зэрэг эрх бүхий этгээдүүдэд хэргийн шалган шийдвэрлэх талаар хүсэлт, шаардлага, гомдлуудыг удаа дараа хүргүүлсэн боловч бүгд нэгэн дуугаар хэргийг шалгах боломжгүй гэдэг хариу ирүүлсэн.

Энэ хэргийн араас зөвхөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг төдийгүй МАН-аас сонгогдсон УИХ нэр бүхий гишүүд холбогдох хуулийн байгууллагуудад хандаад мөн л бидний адил хариу авч шударга бусаар ажиллаж байгаа хуулийн байгууллагуудын өмнө хүчин мөхөстөөд байгааг та эрх биш хөндлөнгөөс ажиглаж л байгаа.  

Иргэд, олон нийт хуулийн байгууллагуудад итгэх итгэл суларч, төрд хандах хандлага үнэгүйдэж байгаа байдлыг залруулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, орон нутагт иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг судалж, харилцан мэдээлэл солилцохоор Ардчилсан намаас “Монголоо сонсъё” аяныг Нийслэлийн 9 дүүргийн 152 хороо, 21 аймгийн 322 суманд буюу Монгол орны өнцөг булан бүрд хүрч зохион байгууллаа. 

“Монголоо сонсъё” аянд улсын хэмжээнд нийт 223,409 иргэд биечлэн оролцож, давхардсан тоогоор 3465 асуулт, санал хүсэлт ирүүлснээс Засгийн газрын бодлого үйл ажиллагаатай холбоотой 1187 асуулт ирүүлсэн. Санал, хүсэлтүүдийг багцалбал 60 тэрбумын хэргийн шийдвэрлэлт, төрийн албан хаагчдын ур чадвар сул байгаа, залуу малчдыг төрөөс дэмжих, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд тэгш олгох тухай, цалин тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар арга хэмжээ авах тухай, хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээх тухай, багш эмч, төрийн албан хаагчдын цалин болон ахмад настны тэтгэврийг хэмжээг 2018 онд багтааж нэмэгдүүлэх талаар болон шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажилгүйдлийг хэрхэн яаж бууруулах зэрэг асуултууд дийлэнх хувийг эзэлж байв.

Монгол орны өнцөг булан бүрд төрийн хууль биелүүлэх ажлыг цалгардуулж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг чадамжгүй болгож байгаа жаран тэрбумын хэргийн шийдвэрлэлт, түүнээс үүдэлтэй ажлын хариуцлага, ёс зүй, бодлогын ноцтой алдаа гарсаар салбар салбарыг уналтад хүргэж, сандал суудал булаалдсан, алдааг бие биендээ тохсон, улс орны бүтээмж, өрсөлдөх чадварыг доройтуулсан хариуцлагагүй байдлын улмаас иргэдийн амь нас олноор эндэж, олон тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа зэрэг асуудлуудыг Засгийн газар хэрхэн шийдвэрлэж байгааг иргэд чих тавин байгаагаа иргэд илэрхийлсээр байсан" гэжээ.

Гэтэл Засгийн газрын авлигыг, алуурчныг, хулгайчдыг өөгшүүлж асуудалд гал унтраах төдийхнөөр хандаж, цөөн хүнд хариуцлага хүлээлгэсэн байдлаар олны анхаарлыг сарниулж хариуцлагаас зугтах гэсэн оролдлогыг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх та Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжууд зөрчигдөж байгаад албан ёсны байр сууриа илэрхийлж нэн даруй хариу ирүүлэхийг шаардаж байна." гэжээ

 

1 Сэтгэгдэл
An nam ayaj myngy bocgoj baigaag bid xarj baigaa tanai namiig bac atr shalgax xeregtei
Хамгийн их уншсан