Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
НИЙСЛЭЛИЙН 70 ХУВИЙГ ГЭРЭЛТҮҮЛЭГТЭЙ БОЛГОЖЭЭ

 

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийнхөн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I, III хэлтсийн үйл ажиллагаа, телекамерын хяналтын систем болон гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын хэмжээнд зам талбайн нийт 56 мянган гэрэлтүүлэг байдаг аж. Үүний 11 мянга орчим нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагддаг. Энэ нь дүүргийн нутаг дэвсгэрийн 40 хувь орчмыг хамраад байна. Австрийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт дахин 7-8 мянган гэрэлтүүлэг нэмэхээр болжээ. Ингэснээр гэрэлтүүлэг 70 хувьд хүрэх боломжтой юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэл хотын төв зам, гэр хорооллын гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэхэд 90 мянган гэрэлтүүлэг шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 56 мянга буюу 72 хувийг нь гэрэлтүүлгээр хангаад байгаа. Цаашдаа 100 хувьд хүргэнэ” хэмээн ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүйтний улирал эхэлж, эрт харанхуй болдог цаг ирж байна. Гэр хорооллын болон төв гудамж, талбайн гэрэлтүүлэг, гэрээтэй компаниудынхаа гүйцэтгэлийг шалгаад асахгүй байгаа гэрлийг нь ажилладаг болгох хэрэгтэй. Гэрэлтүүлэг дээр онцгой анхаар. Улсын нийслэл хотын бүхий л өнцөг булан бүрт гэрэлтүүлэг байх ёстой. Гэрэлгүй гудамжинд хулгай, дээрэм их гардаг. Иргэн, хүүхдүүд аюулгүй зорчих, гэмт хэргийн гаралт буурахад гэрэлтүүлэг онцгой ач холбогдолтой учир цаашид онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн холбогдох албаныханд үүрэг өгчээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд зам, гудамж, талбайн гэрэлтүүлгийн урсгал зардалд жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан