Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зам тээврийн хөгжлийн яамны зарим газрын даргын түр орлон гүйцэтгэгч нарыг томилжээ

Зам тээврийн хөгжлийн яамны  газрын дарга нарын сонгон шалгаруулалтыг сарын өмнө Төрийн албаны зөвлөлд танилцуулжээ. Ингээд тус яаманд зарим газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн томилгоо хийсэн байна. Тухайлбал, Төрийн захиргааны удирдлагын газрын даргийн тор орлон гүйцэтгэгчээр Ж.Гантөмөрийг, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр М.Энхболд нарыг тус тус  томилсон аж.

 

Ж.Гантөмөр урд нь Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, М.Энхболд нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт ажиллаж байжээ. Түүнчлэн  Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр  А.Батболдыг,  Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Д.Доржхандыг томилжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан